Улсын хэмжээнд 2025 оны долдугаар сарын 22-ны 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэр идэвхтэй байна. Тэдгээрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Агуйт, Булган аймгийн Сэлэнгэ сумын Наран гэх газруудад гарсан ойн түймэрт цурам гаргаж, хяналтад авсан бол үлдсэн 16 түймрийн голомтод унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд – 6 түймэр
- Ерөө суманд – 6 түймэр
- Мандал суманд – 3 түймэр
- Хэнтий аймагт – 1 түймэр идэвхтэй хэвээр байна.
Түймрийн голомтуудад Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 автомашин, түүнчлэн мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийтдээ 429 хүн 30 автомашин, багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн галын бүсэд ажиллах алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр шуурхай тээвэрлэн хүргэж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
С.УЧРАЛ
Humuus akilgui .hulgaigaar end tend alt uhagch nar tavij bgaa daa 2025-07-22 103.57.92.123
alt
Нэргүй 2025-07-22 81.9.119.61
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom