ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 10 болов

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 10 болов

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 10 болов

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12620 болсон байна. 


Харин эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 12152 бол гэрийн ажиглалтад 162 хүн байна. Эмнэлэгт 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, гурав нь нэн хүнд байгаа ажээ. Нийт өвчлөгчдийн дийлэнх нь буюу 4858 тохиолдол 10–14 насныхан байгаа бол 0–4 насны 2720, 15–19 насны 1601 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Халуурах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бех биеэр туурна
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгана

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2025-07-22 104.28.68.89

Устаж үгүй болсон өвчнөөр 10 хүн. Дэндүү харамсалтай.. Эрүүл мэндийн салбарт бүтэн шинэчлэл хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-07-22 202.126.89.15

х***а манжууд аймар муу санаатай аль ч нам байсан х***а манжууд манай нам гэдэг нэрийдлээр х***а манжуудаа аваад үлддэг х***а манжуудад гол нь л хужаө манжуудаа нас төрд байлгах нв чухал нам чухал биш зүгээр л худлаа жүжиг байхгүй юу.

Avatar

Нэргүй 2025-07-22 81.9.119.61

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-22 66.181.180.181

нүүрс тээвэрийн зам дагуух аймгууд. урд хөрш өвчлөл ихтэй байгаамаа даа. тэрбум гаран хүнийг вакцинжуулна гэдэг хэцүү болтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж