Прокурорын байгууллагат энэ сарын 7-18-ны хооронд 2165 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 174 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан О.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох техникийн зориулалтаар ашиглах 42.73 мкв өрөөг бусдын өмчлөлд шилжүүлэн, гэрчилгээ олгон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Иргэн Б.Э нь 2024 оны 10 дугаар сард орон нутагт аялж байсан гадаад иргэнийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
– Иргэн Г.Х нь гадаад улсаас зорчин ирсэн зорчигчийн ачаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт “мөс” нэршилтэй 263.9 грамм бодисыг дайж, худалдаалах зорилгоор олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн, иргэн Ч.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар 1019 кг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 100.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
– Иргэн Ш.О нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 4 метрийн урттай, 25 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж байгаль экологид 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мод бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Нэргүй 2025-07-22 202.9.40.217
УУЛ УУРХАЙН ХУЛГАЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, АВИЛГА, НИЙСЛЭЛИЙН ДЭД БҮТЭЦ, ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТЫН АВИЛГАЧ БАЙЦААГЧИД ЯАСАН БЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
Нэргүй 2025-07-22 81.9.119.61
))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
h****** 2025-07-22 103.212.117.83
Ene yu ve huurhii yadarsan irgediin holvogdson hohirliin hemjee bagatai herguudiig bolohoor hurdan shuurhai shiidverledeg mundag um aa ene huuliin baiguullaguud. Nuguu olon sonsgoliin daguu gemt herguud bolon alvan tushaaliin tomoohon herguudiig yah gej baina aa.
Нэргүй 2025-07-22 66.181.181.125
Эд нар яах вэ, явдагаараа л явна биз !
Нөгөө НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН хэрэг юу болсон бэ?!
Монголын ард түмэн Шүүх Засаглалаасаа үүнийг л нэхэж бна шүү дээ !!!
Нэргүй 2025-07-22 66.181.178.210
Шүүх дээр очоод замрхах вий дээ. Ялаа чангатгах хэрэгтэй. Улсад учруулсан хохирлыг 5 нугалж төлүүлдэг байх ёстой
Нэргүй 2025-07-22 165.225.116.77
yu bolood gent iim medee taviv. prokuroroos tuhailan avsan yum uu. ekh survalj end zaagdaagui bolhloor asuumaar sanagdlaa