Өмнөд Солонгост аадар борооны улмаас 17 хүн нас баржээ

Өмнөд Солонгост аадар борооны улмаас 17 хүн нас баржээ

Өмнөд Солонгост аадар борооны улмаас 17 хүн нас баржээ

Өмнөд Солонгост орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, нуранги үүсч, 17 хүн нас барсан гэж тус улсын Гамшгаас хамгаалах алба мэдэгдэв. Мөн 11 хүн сураггүй алга болсон тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Гапёнг хот болон Чунчон мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд хөрсний гулгалт үүссэн бөгөөд зам, гүүр эвдэрснийг харуулсан зураг, оршин суугчдыг болгоомжтойгоор хорогдох байранд хүргэж буй видео бичлэг цахим орчинд цацагдсан юм. Хэдийгээр аврах багийн алба хаагчид үерт автсан мужуудад зогсолтгүй ажиллаж байгаа ч нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй гэдэгт эрх баригчид санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Аадар борооны улмаас хамгийн их хохирол амссан нь өмнөд хэсгийн Санчон хот аж. Эрх баригчдын мэдээлснээр, тус хотод зургаан хүн үерийн улмаас амиа алдаж, долоон хүн сураггүй алга болсон байна. Мөн үер, хөрсний нурангиас болж олон мянган зам, барилга эвдэрч, живж, тариалангийн талбай сүйдэж, мал сүрэг олноор үхэж байна гэсэн мэдээлэл гарсан юм. Бүс нутгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт (2025.07.16) орсон аадар борооноос хойш 10 мянга гаруй хүн гэр орноо нүүлгэн шилжүүлж, 41 мянга гаруй өрх түр хугацаанд тог цахилгаангүй болсон гэж орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Хамгийн их хохирол амссан өмнөд болон төвийн нутгаар бороо үндсэндээ намжсан. Гэсэн хэдий ч Ням гаригийн шөнө аадар бороо хойд зүг рүү шилжиж, Сөүл болон хойд бүс нутагт хур тунадас орсон хэвээр байх төлөвтэй байгааг Өмнөд Солонгосын Цаг уурын албанаас мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харамсалтай 2025-07-21 202.9.46.143

МАН-ын их гарын хулгайчууд оронд нь үхсэн бол хичнээн сайхан бэ?

Avatar

Нэргүй 2025-07-21 81.9.119.131

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-21 202.9.41.18

Допинг хэрэглэж баяр наадмыг ёс бусаар авдгийг болих ёстой баяр наадмаар түрүүлсэн гэж шуугаал дуусдаг тухай баяр наамдын мөч эргэж ирэхгүй тэр үедээ шаагаалдаад л болж бвал болоо гэсэн ёс бус бусармаг юм хэд хэд гарлаа шүү. Ийм юмыг болиулах ёстой. Хаа газар болж бүтэхгүй юмыг гаргахгүй болиулж байх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж