News.mn сайт Герман улсын Рейн-Рур хотын бүс нутагт болж буй 32 дахь удаагийн дэлхийн универсиад наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.
УНИВЕРСИАДЫН III ӨДӨР – 2025.07.20
Ширээний теннис
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн М.Манлайжаргал Польшийн Артур Грелад, М.Энхмэнд Энэтхэгийн Харкунвар Сингхэд тус тус хожигдлоо.
М.Тэмүүлэн Колумбийн Хуан Урибетэй эн тэнцүү өрсөлдөөний эцэст 3-2 гэсэн харьцаатай хожигдов.
Маргааш ширээний теннисний холимог, дан хос болон ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд үргэлжилнэ.
Туялзуур сэлэм
Монголын эрэгтэй баг маргааш хүнд сэлэмний төрөлд АНУ-ын багийн эсрэг өрсөлдөнө.
Б.Энхтамир гараандаа гуравдугаарт жагслаа
УСАНД СЭЛЭЛТ
Эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Г.Эрхэс нэгдүгээр гараанд 1:19.91 минутын амжилтаар дөрөвдүгээр байрт орлоо.
Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Энхтамир тавдугаар гараанд 50.61 секундын амжилттай гуравдугаар байрт шалгарав.
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхэллээ. Э.Намуунбайгаль хэсгийн шатанд Узбекистаны Мархабо Магдиевад 0-3 гэсэн харьцаатай хожигдов. Б.Эгшиглэн мөн Туркийн тамирчин Озге Йлмазад 0-3 гэсэн харьцаатай хожигдлоо.
ТАЕКВОНДО
Эрэгтэйчүүдийн -58 кг-ын тулаанууд эхэллээ. Г.Энхбаяр эхний шатандаа Тайландын Сиравит Махададад 0-2 гэсэн харьцаатай ялагдав.
3,595.72















































