Өвөр Монголчууд наадмын нээлтээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2025.07.20-нд нийтлэгдсэн

Өвөр Монголчууд наадмын нээлтээ хийжээ

Өвөр Монголчууд наадмын нээлтээ хийжээ

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд (ӨМӨЗО) долдугаар сарын 19-ний өдөр 35 дахь удаагийн наадам нээлтээ хийжээ. Тодруулбал, Шилийн гол аймагт нүүдэлчин соёлыг харуулсан уламжлалт бүжиг, дуу хуур бүхий нээлтийн ёслол болсон байна. "CGTN" агентлагийн мэдээлснээр, энэ жилийн наадам нь уламжлал, орчин үеийн өнгө аясыг гайхалтай хослуулсан. Зочлон очсон жуулчид Монгол спорт, өв соёл, урлал, бэлчээрийн аж ахуйтай танилцах боломжтой бөгөөд гэр бүлд ээлтэй зуслан зэргийг харуулсан сэдэвчилсэн 18 бүсийг үзэх боломжтой гэсэн байна.  Уг наадмын үеэр 300 гаруй сайн дурын ажилтан ажиллаж, үнэгүй автобусаар жуулчдад үйлчилжээ.

Мөн бүтэн өдөр үргэлжилсэн соёлын арга хэмжээ, уран сайхны тоглолт болсноос гадна жуулчдад зориулж нарны хамгаалалт, аяллын гарын авлага зэргийг багтаасан багц бэлэглэсэн байна.

Орон нутгийн зоогийг сонирхох 1 сая гаруй юанийн эрхийн бичгийг "TikTok"-ын Хятад хувилбараар дамжуулан жуулчдад тараажээ. Түүнчлэн Шилийн голын үзэсгэлэнт газруудаар долдугаар сарын 18-наас 21-ний хооронд хагас үнийн дүнгээр аялах эрхийг санал болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж