Жаир Болсонарог оргон зайлах эрсдэлтэй гэж үзэж байна

Жаир Болсонарог оргон зайлах эрсдэлтэй гэж үзэж байна

Жаир Болсонарог оргон зайлах эрсдэлтэй гэж үзэж байна

Бразилын цагдаа нар Баасан гаригийн эхээр (2025.07.18) Жаир Болсонарогийн гэр болон улс төрийн төв оффис руу дайран орж, эд хөрөнгөд нь нэгжлэг хийж, экс ерөнхийлөгчид цахим гав зүүхийг тушаасан байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ойрын холбоотон, баруун жигүүрийн улс төрч Болсонарог шүүхийн шийдвэрийн дагуу гадаадын албаны хүмүүстэй холбоо тогтоох, аль ч улсын элчин сайдын яаманд ойртохгүй байхыг тушааснаас гадна олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахыг нь хориглосон байна. Учир нь шүүхийн байгууллага түүнийг эх орноосоо оргон зайлах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, Болсонаро 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Луиз Инасио Лула да Силвад ялагдсан боловч сонгуулийн дүнг хүчингүй болгох гэж оролдсон гэх хэргээр шалгагдаад удаж байна.

Болсонарогийн хувьд ямар ч гэм хэрэг үйлдээгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хууль сахиулах байгууллага түүнийг мөрдөн шалгасан хэвээр байгаа бөгөөд цахим гав зүүлгэх тушаал буулгасанд Болсонаро дургүйцлээ илэрхийлсэн байна. Түүний өмгөөлөгчийн мэдэгдсэнээр, цахим гав зүүлгэж буй нь доромжлол бөгөөд ерөнхийлөгч асан хэзээ ч эх орноосоо оргон зайлахгүй гэж онцлон тэмдэглэсэн байна. Мөн цагдаа нар нэгжлэгийн үеэр ерөнхийлөгч асны 14 мянган ам.долларын үнэ хүрэх эд зүйлсийг хураан авсан аж.

Хэрэв Болсонаро гэм буруутай нь тогтоогдвол төрийн эргэлттэй холбоотой гэмт хэрэг, тэр дундаа Лула болон бусдын амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр 40 гаруй жилийн хорих ял авч магадгүй юм.

Мөн Болсонаро Трамп хоёрын найрсаг харилцаа дээр үндэслэн ерөнхийлөгч асанд хорих ял оноовол Бразилийн импортын татвар нэмэгдэж магадгүй гэдгээс болгоомжилж байна. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Трамп Болсонарог гэм буруугүй гэдэгт итгэж буйгаа болон дэмжинэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн байдаг. Улмаар Болсонарогийн хэргийг хэрэгсэхгүй болговол Бразилд ногдуулах тарифын хэмжээг бууруулах боломжтой гэж санал болгож байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-19 81.9.119.169

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

bny! 2025-07-19 169.133.250.253

Pre

Avatar

drsn metalls, Paneraan bread ###; c\y N #; shyrsjw 2025-07-19 169.133.250.253

– gadnOCNrXOLBOJ,Buildng xaldagxunj_ bolsoon#; ;

– bair savni Piavrzys geln; Storj beldetseep ###;

Avatar

Зсссссс 2025-07-19 202.126.90.58

"огцрох амархан" жагсагчид "хариугаа нэхэх хялбархан" гээд жагсах хэрэгтэй ёолж дээ. Эхэлсэн ажлаа дуусгаарай, залуусаа!

Avatar

Нэргүй 2025-07-19 202.9.46.30

Л.Оюун-Эрдэнэ бас оргон зайлж магадгүй ш дээ. Орлогыг нь шалгах 60 хоног яасан бэ? дууссан уу? дууссан бол АТГ ажлаа тайлагнаач ээ? яагаад чимээгүй болчихов оо?

Avatar

Нэргүй 2025-07-19 103.229.121.103

Яаж ч чадахгүй юм чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж