АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Wall Street Journal” сонин болон сонины захирал Руперт Мердок зэрэг хэд хэдэн дээд удирдлага, толгой компани болох “News Corp”-ийн эсрэг 10 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргаж, шүүхэд өгчээ. Мөн тус сонины газар харьяалагдах хоёр сэтгүүлчийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Майамигийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2003 онд Жеффри Эпштейнд зориулсан төрсөн өдрийн мэндчилгээний карт дээр Трампийн нэр бичээстэй байсан гэх түүхийг “Wall Street Journal” нийтэлж, ерөнхийлөгчийн нэр хүнд, санхүүд нь ноцтойгоор хохирол учруулсан гэж мэдэгдсэн байв. Мөн тухайн нийтлэлд, мэндчилгээний карт дээр бэлгийн харьцааг илтгэсэн зураг, Эпштейн болон Трампын хуваалцсан нууцын талаарх ишлэл байсан гэж дурдсан байсан аж.
Трамп “Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн уг түүхийг бүрэн худал гэж мэдэгдсэн бөгөөд сонины удирдлага, сэтгүүлчид хэрхэн худал мэдээлэл олж авсан талаараа тайлбар өгөөгүй гэж буруутгасан юм.
Эпштейн нь чинээлэг санхүүч байсан бөгөөд 2019 онд шоронд нас барсан гэмт хэрэгтэн. Тэрээр бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх хэргээр шоронд хоригдож байсан бөгөөд хүчирхэг хүмүүстэй холбоотой байжээ. "Truth Social" хуудаснаа Трамп тус сониныг хэнд ч хэрэггүй өдөөн хатгалга гэж тодорхойлж, Руперт Мердок болон бусад хүмүүсийг урт мэдүүлэг өгөх болно гэж сүрдүүлсэн байна. Трамп мөн тус сониныг гүтгэлгийн хэрэг үйлдсэн гэж буруутгаж, шүүхэд ялахын тулд сонины сэтгүүлчдийг бодит хорон санаатай үйлдэл хийснийг нь батлах болно гэж мэдэгджээ.
Нэргүй 2025-07-19 81.9.119.169
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom