Украины шинэ ерөнхий сайдаар Юлия Свириденког томилжээ. Тодруулбал, Пүрэв гаригт (2025.07.18) ерөнхий сайд байсан Денис Шмигаль албан ёсоор огцрох өргөдлөө өгснөөр парламентын гишүүд дараагийн сайдыг томилох хурлыг эхлүүлсэн. Улмаар ерөнхийлөгч Володимир Зеленский 39 настай Свириденког ерөнхий сайдаар томилох санал дэвшүүлж парламент үүнийг баталлаа. Свириденког нь Украины анхны эмэгтэй эдийн засгийн сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр улсын төсөвт аудит хийхээ мэдэгдсэн бөгөөд энэ нь бодит хэмнэлт хийх зорилготой хэмээн тодорхойлов.
Шинэ засгийн газар дайны талбарт ашиглаж буй дотоодын зэвсгийн хэмжээг 50 хувьд хүргэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Свириденко өөрийн цахим хуудаснаа “Зэвсэгт хүчинд тогтвортой хангамж үзүүлэх, дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийг өргөтгөх нь гол зорилт байх болно” гэж мэдэгдсэн бөгөөд шуурхай, шийдэмгий байх болно гэдгээ онцлон тэмдэглэв. “Reuters” агентлагийн мэдээлснээр, тэрбээр АНУ-Украины ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Барууны түншүүдтэй хийсэн өндөр түвшний уулзалтуудад Украиныг байнга төлөөлж оролцдог. Харин ерөнхий сайд асан Денис Шмигалийг Батлан хамгаалахын сайдаар томилогдсон байна.
Нэргүй 2025-07-19 81.9.119.169
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-19 178.174.229.45
VERY GOOD PERSON . OROSIIN MAHCHINGUUDIIG ALAHAD IH HUV NEMER BOLOH BIZ
Нэргүй 2025-07-19 38.42.106.107
Пээ давхар иргэншилтэй. Өмнө нь хэд хэдэн сайд даьхар иргэншилтэй байсах тээ буруу санаагүй бол. Баахан бантан хутгаснаа зугтаж мугтлуу хихи
Нэргүй 2025-07-19 202.126.88.220
ш**,,,,,чи,,,,,
Нэргүй 2025-07-19 202.126.89.105
Улс орноо сүйрүүлсэн дүрдээ итгэцэн алиалагч нар өөр хэн ч биш
Zochin 2025-07-19 203.91.115.56
Zuw shuuu hamt olnooo unagaadaagui hamt olonsog hun shuu