Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна

Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна

Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой,Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  512 хүчтэн зодоглосноос найман даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат  Улсын гартд Нямдоржийн Өсөхбаярын сар шинийн өмнө манай сайтад өгсөн ярилцлагыг сэргээн хүргэж байна.


 

-Цагаан сарын барилдаан үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа ордог. Энэ барилдаанд хэр бэлдэж байна вэ?

-Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд сайн базааж байна. Мэдээж үндэсний баярынхаа барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилийнхээ өнгийг харж, бэлгэшээдэг. Тиймээс энэ том барилдаанд сайн барилдахаар хичээж байна. Тамирчин хүний нэгт тавих бэлтгэл сэтгэл зүй байдаг. Өөрийнхөө хэмжээнд хурцалж, барилддаг.

-Н.Өсөхбаярын хувьд улсын цол авах бөхчүүдийн тэргүүнд яваа аймгийн арслан гэдгийг бөх сонирхогчид хэлж байна?

-Мэдээж Монголын ард түмэн намайг бэлгэшээж, сайхан үгээр ерөөж байна. Тийм болохоор тэр болгоныг нь сайхнаар хүлээн авч, бэлгэшээж байгаа. Тэр ерөөл бат оршиг ээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2025.02.11/ 2024-2025 оны үндэсний бөхчүүдийн чансааг шинэчилсэн гаргаж байна лээ. Энэ чансаагаар эхний дөрөвт эрэмбэлэгдсэн байна лээ. Барилдааны үеэр ядарч сульддаг ч үзэгчдийнхээ тэр сайхан алга ташилт, урмын үгээс маш их эрч хүчийг авдаг. Монгол түмнийхээ хайран дунд явдаг учраас их сайхан байдаг.

-Хамгийн дурсамжтай цагаан сарын барилдаан гэвэл?

-Би 2023 онд цагаан сарын барилдааны аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан. Тэр барилдаанд Ө.Сүхбат дүүтэйгээ тунан үлдэж байлаа. Тэр барилдаан их сайхан болсон байдаг. Удахгүй манай нутгийн сар шинийн барилдаан хоёрдугаар сарын 23-нд болно. Тэр барилдаанд нутагтаа очиж сайхан барилдах төлөвлөгөөтэй байгаа.

-Н.Өсөхбаяр арслангийн хувьд 2023 онд анх "Атар" хэвийн боовны барилдаанд түрүүлж байсан бол энэ жил хоёр дахиа түрүүлсэн. Энэ барилдаанд хоёр түрүүлсэн дөрөв дэх бөх болсон шүү дээ?

-Тэгсэн. Хоёр жилийн дараа дахин энэ барилдаанд түрүүллээ. Энэ сайхан барилдаанд амжилттай барилдсандаа их бэлгэшээж байгаа. Олон сайхан бөхчүүд улсын цолонд хүрсэн байдаг.

-Анх хэрхэн үндэсний бөхөөр хичээллэж байсан бэ. Бөхийн удам бий юу?

-Манай өвөө маань аймгийн хурц арслан Тавхайн Гомбо гэж хүн байдаг. Өвөөгийнхөө залгамж халаа болж энэ спортоор хичээллэж байгаа. Өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн үндэсний спортоор хичээллэж байгаадаа баяртай байгаа. Анх Ганбаатар багшийнхаа шавь нь болж, бөхийн гараагаа эхэлсэн. Тухайн үед 12 настай байсан. Анхны барилдаан гэвэл, Сүхбаатар аймагт Дашдаваа сангийн нэрэмжит хүүхдийн өсвөрийн барилдаанд болж, мөнгөн медаль авч байлаа. Тэр цагаас хойш үндэсний бөхийн спортод илүү их хайртай болсон доо.

-Аймгийн арслан цолоо хэрхэн авч байв?

-Анх 2014 онд сумын начин болж, 2015 онд сумын заан, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж, 2022 онд хурц арслан цол чимэгтэй болсон. Цаашдаа энэ цолоо ахиулж, дээшилж барилдахыг хичээж, зорьж буй. Бүх цолондоо хайртай ч сумын начин цолондоо илүү хайртай. Авсан цол болгоноо хүндэлж, энэ сайхан спортоор хичээллэж байгаадаа баярлаж явдаг.

-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?

-Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань бүхий л цаг үед дэмжиж, урам хайрладаг. Хүүхдүүд маань бөхийн барилдаан болгоныг маань сонирхон үздэг.

-Допингийн асуудал монгол бөхийг бараантуулах боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Допинг гэж аюултай зүйл байна. Үндэсний энэ сайхан спортоо харлуулчихгүй, дээдлэн хойч үедээ өвлүүлөх нь зүйтэй гэж боддог. Тийм учраас залуу бөхчүүд маань допингоос хол байсан нь дээр гэж уриалъя.

Гэрэл зургийг С.Алтангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-18 66.181.185.112

Харваас ходооний приустей орк

Avatar

Нэргүй 2025-07-18 81.9.119.186

))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Халх 2025-07-18 202.126.91.157

Халхын Наадамдаа анхнаасаа л Халх 512 бөхөө барилдуулж баймаар юмдаа анхнаасаа.

Avatar

Нэргүй 2025-07-18 202.9.41.59

Тухайн үедээ бэлэг дэмбэрэлтэй сайхан ярилцлага өгч байсан байна. Үндэсний бөхийг сонирхолтой сайхан болгож байгаа бөх бол яалт ч үгүй Сүхбаатар аймгийн Н.Өсөхбаяр мөн. Сая улсын наадмаар үзэгч түмнээ баярлуулсан гайхалтай сайхан барилдааныг үзүүлж үзүүр түрүүнд хүрсэн. Цаашдаа уран мэхийг уралдуулж хурц дайчин барилдааныг үзүүлж байгарай. бөх хүний дайсан бол гэмтэл бэртэл учир болгоомжтой барилдаж байгаарай. Атаархуу, хүнд урам хайлаж мэддэггүй муу хүмүүсийн үгийг бүү тоо, хари сайхан барилд

Avatar

Нүүдэлчин зан 2025-07-18 202.126.91.157

Монголчууд эв эегүй биестэйгээ атаархуу, жөтөөрхүү, нутгархаг, жалганы үзэлтэй народ гэдэг нь Бөх дээр л илхэн харагдана.Ингээд бодоход Иргэншлийн замналаар хөгжихөд гол садаа нь цусанд нь шингэсэн Нүүдэлчин зан нь. Нүүдэлчин хүмүүс юм юмтай байх дуртай. Хүнээс дутах вмгүй

Avatar

Зочин 2025-07-18 103.229.123.213

Гоё гоё бүлтрэх юм аа, сонгуульд нэр дэвшсэн улстөрч аятай л үлээж байна шүү, кк

Avatar

Иргэн 2025-07-18 14.1.81.28

өсхөө амжилт

Avatar

Өшиглөгч 2025-07-18 202.9.46.138

Гэдэс рүү өшиглөнө, МАН-д орж хулгайч хийнэ, явдалтай даа

Avatar

Зочин 2025-07-18 202.126.91.57

Хаха, Монголд улстөрчид, бөхчүүд л гоё2 ярих юм даа, амьдрал дээрээ ярьсаныхаа яг эсрэгээрээ нь байдаг нь харамсалтай, бас л сайхан2 бүлээрээ ш дээ эд нар

Avatar

Судлаач иргэн 2025-07-18 202.9.47.94

онцгой төрсөн удамтай сайн бөх юмдаа..хийморьтой зоримог барилддаг юм билээ

Avatar

зочин 2025-07-18 66.181.160.73

Сая бол Батмагнайг гарцаагүй давах газар чадсангүй дэ . Дахиж тийм боломж гарах болов уу ?..

Avatar

Ovgon ... 2025-07-18 202.9.46.138

Өсөхбаяр чинь өөрөө өвгөн хулгайч даа.

Avatar

Нэргүй 2025-07-18 66.181.180.17

нэг л их өв уламжлал ярьсан хүмүүс????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж