Жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэхийн тулд 29 хороо, зөвлөлийг татан буулгав

Жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэхийн тулд 29 хороо, зөвлөлийг татан буулгав

Жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэхийн тулд 29 хороо, зөвлөлийг татан буулгав

Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд  29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргасан.  Энэхүү 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож буй. Тухайлбал,

  1. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
  2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
  3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
  4. 20 минутын хот Үндэсний хороо
  5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
  6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
  7. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
  8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
  9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
  10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
  11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
  12. Дэлхийн өвийн үндэсний хороо
  13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
  14. Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
  15. Үндэсний тээврийн хороо
  16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
  17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
  18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
  19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
  20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
  21. Хэмжил зүйн зөвлөл
  22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
  23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
  24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
  25. Усны үндэсний зөвлөл
  26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
  27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
  28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
  29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл

Дээрх хороодыг татан буулгаснаар үйл ажиллагаа нь бүрэн зогсохгүй бөгөөд салбар яамны сайд нар болоод ЗГХЭГ-т үйл ажиллагаа нь харъяалдах юм.

  • Үндэсний баялгийн сан болон төрийн үйл ажиллагааны ил тод байдал, бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах асуудлуудыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд,
  • Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баябацогтод,
  • Хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд,
  • Хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд хариуцуулжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

15 тэрбум 2025-07-18 202.70.43.34

Гэвч гишүүн бүр нь 15 тэрбум төгрөг үрэх эрхтэй…………

Avatar

Зочин 2025-07-18 202.126.91.74

Тер хэтэрхий данхайсан, эрс цомхотгох хэрэгтэй! Терийн их сургуулиудыг ч гэсэн цэгцлэх цаг болсон. ШУА-г терийн бус олон нийтийн статустай, челеет ерселдеенд оруулах шаардлагатай! Т

Avatar

Нэргүй 2025-07-18 81.9.119.186

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Наадам ба Төсөв 2025-07-18 202.126.90.61

Төсвийн мөнгөөр Наадмын дараах Наадмууд хийгээд, Морь, Бөхчүүдээ шагнаад бна уу? Наадмын дараах наадмуудаа ямар мөнгөөр хийж бна ?

Avatar

ТОДРУУЛМААР 2025-07-18 202.126.90.61

Төсвийн мөнгө буюу Татвар төлөгчийн мөнгөөр яг юунд зарцуулж бна? Утаа, Түгжрэл, Боловсрол, Эрүүл мэнд мэт Нийгмийн асуудлуудаа 100% шийдвэрлэхэд хүрэлцэж бга юу ? Тодорхой тайлбартай тайлан хэрэгтэй бна. Нийгэмд ТӨР нь Төсвийн мөнгийг шамшигдуулаад, ХУВИЙХАН нь шулуулаад ядуураад бга яриа ихээ, энэ хэр бодитой бол ? Хувийнхан ба Ард Иргэд илүү сайн хөдөлмөрлөх шаардлагатай юу ?

Avatar

Хүнс 2025-07-18 202.9.46.138

Хүнсний хувьсгалын хороог татан буулга, талх гурил махны үнэ дийлдэхээ болив. Замын түгжирлийн сайд ба түүний бүтэц бүрэлдэхүүнийг татан буулга. Замын түгжрэлийн сайдтай болоод түгжрэл буурсангүй харин цавчаа ногоон автусны хулгайн шахаа гарсан.

Avatar

Zochin 2025-07-18 88.71.167.7

хороо нэртэй мөнгө иддэг арга . Аргууд далай далай.

Avatar

зочин 2025-07-18 66.181.189.136

Хороо, өрхийн эмнэлэгүүд иргэдэд аль болох ойр байх хэрэгтэй , Сургууль цэцэрлэг ясль, хүрэлцээтэй, нийгмийн хэв журам сахиулах байгууллага ч орон тоо хангалттай, үүргээ бүрэн биелүүлэх бололцоотой байх ёстой, Харин хүмүүс бараг хөдөлмөрлөхөө байлаа, Зугаа цэнгэл эргүүлсэн ,жагсаал цуглаан хийж төр үймүүлсэн орон боллоо ,нийгмийн эмх цэгцийг алдуулан, үймээн самуун л олширч байна ,Төрөөс бүхнийг нэхсэн, юу ч хийхээ байсан,айлын эрх хүүхэд штг хүмүүс л өсөөд байна,

Avatar

Бадарч тахар 2025-07-18 66.181.188.239

Данх ямар балай их хороо байгуулаа вэ ! үнэхээр данхгар байж ! зөв сeкс хийх хороо байгуулаагүй нь их юм !

Avatar

Данх 2025-07-18 202.9.46.138

Уурын зуухны муу галч маш олон хороо мороо байгуулан асар өргөн фронтоор идэж ууж, хулгай луйвар хийж байсан. Одоогоороо орлогоо нотолж чадахгүй байна. Зулбадас нь бас ажил хийж үзээгүй байж орлогоо нотолж чадахгүй байна.

Avatar

сонгогч 2025-07-18 202.9.47.76

ТӨСӨЛ НЭРЭЭР 35 ЖИЛ МӨНГӨ ҮРСЭН БҮХ САНГУУДАА ТАТАН БУУЛГА….ТЭР ТӨСЛҮҮДИЙН 90% НЬ ХЭРЭГЖЭЭГҮЙ ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ….

Avatar

Нэргүй 2025-07-18 202.126.89.218

одоо хороодоор дүүрэн цуглуулсан нам сонгууль 2 хргтэй мөн л ах дүү хамаатан садан хэсгийн ахлагч нэртэй юуч хдггүй хорчидын армийг бүгдийн цомтог асар их аялаж зугаалнх гавьяа шагнал авна…бүтэн 3 жил нүүрний арьсыг нь ч хараагүй ядахнаа 1 жилд ганц удаа хэсэгтээ харагддаг бол яах вэ гэхсэн….

Avatar

Нэргүй 2025-07-18 121.133.44.242

Өө хөөрхий баялагийн сангийн асуудлыг балай Учралд өгчихөж ухаа худгийн асуудлыг нам даруулах нь дээ

Avatar

Нэргүй 2025-07-18 202.55.191.130

Хэрэг эрхлэх газрын дарга С.Баябацогтод гэж хэн бэ? Хүний нэрийг зөв бичээч

Avatar

11г 2025-07-18 122.201.25.11

бүсчилсэн хөгжил гэж хуралдсаар байтал хэдэн жил ч болчихвоо гүйээ нээрээ бүтэхгэй гарууд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж