Осолдсон "Air India" онгоцны нисгэгчийн бүхээгийн бичлэг ил болжээ

Осолдсон "Air India" онгоцны нисгэгчийн бүхээгийн бичлэг ил болжээ

Осолдсон "Air India" онгоцны нисгэгчийн бүхээгийн бичлэг ил болжээ

"Air India" компанийн өнгөрсөн сард осолдсон нисэх онгоцны нисгэгчийн бүхээгийн бичлэг сэргээгджээ. Үүнд хөлгийн ахмад нь онгоцны хөдөлгүүрт урсах түлшийг удирддаг унтраалгыг унтраасан байж болзошгүй бичлэг үлдсэн байна. Улмаар нисэх онгоц осолдсон байж болзошгүй гэж "Wall Street Journal" Лхагва гаригт (2025.07.16) мэдээлэв.

Тус сонин 260 хүний амийг авч одсон аймшигт онгоцны ослын мөрдөн байцаалтын явцад илэрсэн нотлох баримтыг АНУ-ын үнэлгээний албаны албан тушаалтнуудаас иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Boeing 787 Dreamliner" онгоцыг жолоодож явсан нэгдүгээр офицер өөрөөс нь илүү туршлагатай ахмадаас яагаад нисэх зурвасаас гарсны дараа унтраалгуудыг "таслах" байрлалд шилжүүлснийг асуусан байжээ.

Нэгдүгээр офицер унтраалгууд унтарсан байгаад цочирдож, сандарч байсан бол хөлгийн ахмад тайван байсан бололтой гэж "Wall Street Journal" мэдээлж байна.

Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар, "Boeing" болон "Air India"-гийн удирдлагаас дээрх мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм. Осолдсон хөлгийн ахмад Сумит Сабхарвал нь 15,638 цаг ниссэн туршлагатай байсан бол нэгдүгээр офицер Клайв Кундер 3,403 цаг ниссэн туршлагатай. Энэтхэгийн Онгоцны ослыг мөрдөн шалгах товчооноос өнгөрсөн долоо хоногт гаргасан урьдчилсан тайланд зургадугаар сарын 12-ны ослын өмнөхөн бүхээгт төөрөгдөл үүссэнийг онцолсон байсан юм.

Өдгөө бүхээгийн бичлэг ил болсон тул хөдөлгүүрийн түлшийг таслах унтраалгын талаарх шинэ асуултуудыг хөндөх болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NEWS.mn 2025-07-18 103.212.162.198

Наад бичсэн юм аа өөрсдөө уншдаг юм уу WTF

Avatar

Иргэн 2025-07-18 59.153.114.133

News–ийн хэдэн биеэ тоосон хүүхнүүд яаж сэтгүүлч гэж явдаг юм болдоо чааваас

Avatar

Нэргүй 2025-07-18 81.9.119.186

~ Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Хог юмаа 2025-07-18 103.212.119.14

Өө л***р чинь мөрөөрөө амиа хорлохгүй. бүүр дээхэн бас пидда ингэсэн санагдаад байх юм.

Avatar

Зочин 2025-07-18 103.229.123.213

ISUU минь дээ, гайгүй гадарладгаар нь кимчи мэдээгээрээ дагнавал яасан юм бэ дээ, ингэж хамаагүй орчуулж болохгүй ш дээ

Avatar

Зочин 2025-07-18 103.229.123.129

Нэгдүгээр офицер бишээ First officer буюу 2р нисэгч….

Avatar

Нэргүй 2025-07-18 202.126.88.163

Орчуулаа гэж а**х юм даа

Avatar

Нэргүй 2025-07-18 59.153.113.99

first officer гэдэг чинь тэгээд нэгдүгээр офицер гэсэн үг биз дээ. Барууны сургалттай газруудад ингэж нэрлэдэг. Бас Co-pilot буюу хамтран нисгэгч гэдэг. Орос сургалттай газруудад 2-р нисгэгч гэдэг.

Avatar

Нэргүй 2025-07-18 66.181.160.121

санаатай онгоцны түлш таслаж ториорист үйлдэл хийж онгоц унагажээ энэ бол маш ноцтой асуудал боллоо доо

Avatar

Хн.. 2025-07-18 202.9.46.138

Санаатай хийсэн хорлолт байш дээ. Чухам ямар зорилгоор гэдгийг цагдаа тагнуул нь хянах болж дээ.

Avatar

Нэргүй 2025-07-18 103.229.122.78

GOOGLE TRANSLATE Ч ИНГЭЖ ОРЧУУЛАХГҮЙ ШҮҮ. ГАЛЗУУ ЮМ ШИГ НААД МЭДЭЭНИЙХЭЭ НАЙРУУЛГЫГ ЗАСААЧ.

Avatar

GOOGLE TRANSLATE 2025-07-18 66.181.187.37

миний мэдэхийн news ийм орчуулга хийгээд маш удаж байгаа шүү 20 гаран жил болж байгаа байхаа, хэлэх үг олдоггүй ш дээ, орчуулалгүй шууд тавьчиж байгаа ч тэр бараг амар, өөрсдөө ойлгоод уншчих нь, болохгүй бол гуугл транслэт хийчинэ

Avatar

Нэргүй 2025-07-18 103.212.162.55

barag l t*******t ajillagaa yum bishuu,

Avatar

зочин 2025-07-18 66.181.160.73

Яаж орчуулаад байгаа юм бэээээээ???????….

Avatar

Нэргүй 2025-07-18 202.126.90.110

Чадын?Чаачаад айгаан? Энэ чин залуусын эрэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж