Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин Мягмар гаригт (2025.07.15) Бээжин хотноо болсон бага хурлын үеэр хот тохижилтын ажилд тавигдах ерөнхий шаардлага, гол зарчим болон тэргүүлэх зорилтуудын талаар тодорхойлсон байна. Уг хуралд мөн Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Цян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Ци, Дин Шиан нар оролцож, илтгэл тавьсан байна. Гол төлөв хөдөө аж ахуй эрхэлдэг Хятад улс 1970-аад оны сүүлээр шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээр хотжилтын ажлыг хөгжүүлж эхэлжээ. Улмаар арав гаруй жилийн өмнө тус улсын хотын байнгын оршин суугчдын тоо хөдөө орон нутгийн хүн амаас хэд дахин илүү болсон байна. Мөн 2024 он гэхэд хотын байнгын оршин суугчдын эзлэх хувь 67 хувьд хүрчээ. Хятадад 2013-2024 оны хооронд хот суурин газарт 150 сая гаруй шинэ ажлын байр бий болов. Тиймээс хот тохижилт, төлөвлөлтийн ажлыг сайжруулахыг тус улсын засгийн газар эрмэлзэх болсон аж.
Хурлын үеэр өнөөгийн болон ойрын ирээдүйд хот байгуулалтын ажилд тавигдах ерөнхий шаардлагуудыг тодорхойлжээ. Үүнд шинийг санаачлагч, амьдрахад таатай, үзэсгэлэнтэй, тэсвэртэй, соёл иргэншлийн өндөр хөгжилтэй, ухаалаг орчин үеийн хотуудыг байгуулж, Хятадын уламжлалт хэв шинж, онцлогтой хотыг шинэчлэн, бүтээн байгуулахыг уриалсан байна. Мөн оршин суугчдад чиглэсэн арга барилыг хэрэгжүүлэх, бусдаас ялгарах онцлогийг төлөвшүүлэх, засаглалын чадавхыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэхэд түлхүү анхаарах ёстой гэж Ши Жиньпин онцолсон байна.
Хот тохижилтын ажилд тусгах гол чиглэлүүдийг дурдвал, орчин үеийн хотын тогтолцоог оновчтой болгох, инновацад суурилсан эрч хүчтэй хотыг байгуулах, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ногоон, нүүрстөрөгч багатай, үзэсгэлэнтэй орон зайг дэмжих зэрэг багтаж байна. Мөн аль ч хотын аюулгүй байдал, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, ёс суртахууны шударга байдал, нийгмийн соёл иргэншлийг эрхэмлэгч тогтолцоог төлөвшүүлэх, тохь тухтай, үр ашигтай, ухаалаг хөгжлийг ахиулах зэрэг тэргүүлэх шаардлагатай гэж үзжээ.
MONGOL 31 минутын өмнө 202.55.188.109
Ээ чааваас хятад улс ерөнхийлөгчтэй болж сэтгүүл зүй ингэж дордох гэж дэ !
yag l unendee 1 цагийн өмнө 66.181.186.181
ккк. манай монголчууд сүүлийн үед хүнээ алдсан шүү? Ичих,имээх юм гэж байхгүй болсон. Мянга хараагаад,мөрөөдөөд хятад сөнөтлөө хэзээ ч юмв.Харин ч бид энэ янзаараа байгаад байвал хэцүүдэж мэднэ дээ. Ингэхэд монгол хүн их муухай атаа чөтөөч атгаг муу явдалтай болжээ Болдогсон бол авах гээхийн ухаанаар аливаа асуудалд хандаж байвал хятадаас авах сайн юм их л дээ.Бид чинь юу хийж чаддаг болоод ингэж байдаг бол?Ямар хөгжилтэй улсад ч сайн муу юм аль аль нь байж бхйдаг. Ганц хятад муудаа арай биш ю
Хятад Дэлхийн хамгийн мундаг хөгжингүй улс болж чадсан. Үүнд атаархаад яахав дээ. 5 цагийн өмнө 176.77.151.128
Монголчуудаа өөрсдийгөө л хичээцгээе.
🇨🇳 7 цагийн өмнө 202.9.46.154
С Ө Н Ө ! ! !
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.119.248
х** чи өөрөө сөнө
🇲🇳 6 цагийн өмнө 202.9.46.154
Aлна шүү, муу xужаагийн эpлийз орхидос оо!!!