Сейед Арагчи: Иран, Киргиз улс эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх боломжтой

Сейед Арагчи: Иран, Киргиз улс эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх боломжтой

Сейед Арагчи: Иран, Киргиз улс эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх боломжтой

Иран болон Киргиз улс хамтран төр, хувийн хэвшил хоорондын эдийн засаг, худалдааны харилцаагаа хөгжүүлж, бэхжүүлэхээр зорьж байна. Ираны гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи Мягмар гаригт (2025.07.15) Хятад улсад болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон. Эл үеэр Арагчи Киргизийн гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаевтай уулзахдаа хоёр орны хамтын ажиллагааны тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Тухайн мэдэгдэлд дурдсанаар, хоёр орон хамтран Евразийн эдийн засгийн холбооны чадавхыг ашиглаж болох юм. Мөн Иран, Киргизийн эдийн засгийн хамтарсан комиссын 14 дүгээр хуралдааны үеэр тохиролцсон хэлэлцээрүүд биеллээ олно гэдэгт Арагчи найдаж буйгаа илэрхийлжээ. Уулзалтын үеэр Киргизийн гадаад хэргийн сайд мөн хоёр орны тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэх, харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн Ираны гадаад хэргийн сайдыг Бишкект урьсанд Арагчи урилгыг таатай хүлээн авчээ. Энэ оны есдүгээр сард ШХАБ-ын уулзалт болох бөгөөд Хятад, Энэтхэг, Орос, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Иран нь гишүүн юм. Харин Афганистан, Беларусь, Монгол зэрэг орнууд ажиглагч орны үүргийг гүйцэтгэдэг билээ.

ЭХ СУРВАЛЖ: TREND.AZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.188.39

uneheer heregtei medeelel baina. bayarlalaa. ene 2iig yah bol geed l bur medmeer baisan yum

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.126.90.154

Иран, Киргиз хоёр яах нь маньд нэг их хамаагүй байх оо, эдний явдал маньд сонин биш ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж