Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх вэ?

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх вэ?

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


“Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгасан байна.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ. Түүнийг 2019 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.

Шадар сайд С.Амарсайхан гурван жилийн өмнө буюу 2022 онд “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд  шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Ингээд зогсохгүй "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэдгийг онцолж байсан юм.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ИРЭХ САРД ХЭЛЭЛЦЭНЭ

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрчдийн хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард /2025.06.23/ болж, ирэх есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшилсон юм. Тодруулбал, гурван хуулийн этгээд, 42 шүүгдэгчид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр хэлэлцээд, өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу хойшлуулж шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг өнгөрсөн жил /2024.12.11/ танилцуулсан. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

З.САНЖДОРЖ НАР ДАВЖ ЗААЛДАНА

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр ял сонссон З.Санждорж, Д.Бямбажав нар давж заалдах шатны шүүхэд хандахаар гомдол гаргажээ. Одоогоор гомдол танилцуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг өмгөөлөгч нь шийтгэх тогтоолтойгоо танилцаагүй байгаа талаар албаныхан мэдээлж байв.

Анхан шатны хаалттай шүүх хурал өнгөрсөн сард /2025.05.05.12/ болж дууссан. Тодруулбал, З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноосон бол Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял оноож шийдвэрлэсэн юм.

Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс, 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-07-16 122.201.31.36

Нээлттэй хорих анги гэж юу гэсэн үг вэ?

Avatar

зочин 2025-07-16 59.153.114.219

….эртхэн лаа аваад..хэсэг хугацааны дараа гэмээ мндсэн гээд ЕК-өөс өршөөлд хамрагдах жишигээр гарах биз ээ…..

Avatar

Нэргүй 2025-07-16 202.126.89.142

Хамгийн том хулгайчдын нохой нь хамгийн дээр сууж байгаа л даа

Avatar

Нэргүй 2025-07-16 81.9.119.60

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-16 202.55.188.102

Хүрэлсүх дээр очоод гацчихсан гэсэн.

Avatar

Зочин 2025-07-16 66.181.161.202

нүүрсний хэргийг ингээд хүмүүсийг мартагдуулж байгаад залижиж арга хийж бгаад орхигдуулах гээд бодоод бна уу ард түмэн хуурдагдахгүй мартахгүй заавал холбогдох хүмүүст нь ял өгүүлжээ Мөнхбат болон өөр олон улс төрийн томчуул холбогдсон бгааг сайн мэдэж бгаа тийм учир заавал шүүлгэсэн шүү.

Avatar

Нэргүй 2025-07-16 66.181.181.125

Таминь ээ ! Нөгөө НҮҮРСНИЙ хэрэг яасан бэ ?! НҮҮРС !!!!!!НҮҮРС НҮҮРС НҮҮРС НҮҮРС НҮҮРС НҮҮРС НҮҮРС !!!!!!!!!!

Avatar

Зочин 2025-07-16 202.55.188.102

Хүрэлсүх дээр очоод гацчихсан гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж