Австрали улс Хятадтай харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна

Австрали улс Хятадтай харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна

Австрали улс Хятадтай харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна

Австралийн ерөнхий сайд Энтони Албанез олон улсын тарифын дайн хэрхэх нь эргэлзээтэй байгаа энэ үед Хятад улсад айлчилж, хоёр орны харилцааг нэмэгдүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Номхон далай дахь үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлын улмаас Хятад болон Австралийн дипломат харилцаа тийм ч таатай байгаагүй. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад улс Австралийн хавчны импортод тавьсан хоригоо цуцалсны дараа хоёр орны харилцаа сайжирчээ.

Ерөнхий сайд Албанез Бээжин хотноо Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, Австралийн үзэл бодол, ашиг сонирхлыг илэрхийлэх боломж олгосонд талархсан байна. Тэрбээр мэдэгдэлдээ, " Австрали улс үндэсний эрх ашгаараа удирдан чиглүүлэгдэж, цаашид Хятад улстай харилцах харилцаагаа хүндэтгэн, тогтвортойгоор үргэлжлүүлэх болно" гэжээ. Мөн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой асуудлуудын талаар шууд ярилцах нь чухал гэдгийг Албанез онцлон тэмдэглэж, ямар ч яриа хэлэлцээ хоёр орны дипломат харилцааны төв байх ёстой гэсэн байна.

Үүний хариуд Ши Жиньпин Хятад, Австралийн харилцаа сайжирсныг өндрөөр үнэлж, дипломат харилцаа сэргэж байна гэж мэдэгдсэн байна. "Олон улсын ландшафт хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаагаас үл хамааран бид энэ ерөнхий чиглэлийг тууштай баримтлах ёстой" гэж тэрбээр мэдэгдэв.  Хятад улс нь Австралийн эдийн засгийн хамгийн чухал түншүүдийн нэг юм. Тухайлбал, Хятад улс нь Австралийн нийт худалдааны бараг гуравны нэгийг бүрдүүлдэг. Энэ удаагийн айлчлалд Австралийн гол бизнес удирдагчдын төлөөлөл дагалдаж байгаа нь онцлог юм. Албанезийн айлчлал Баасан гариг (2025.07.18) хүртэл үргэлжлэх бөгөөд Чэндү хотоор зочлох юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж