Төв Америкийн Панам улсад Даваа гаригт (2025.07.14) 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлэв. Газар хөдлөлтийн голомт нь Бурика хотод 18 километрийн гүнд байжээ. Геологийн алба тус мэдээллийг гаргах үед хотын оршин суугчдаас газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн гэх мэдээлэл хүлээн аваагүй байна. Түүнчлэн мөн өдөр Индонезид 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Геологийн албаны мэдээлснээр, Индонезид болсон газар хөдлөлтийн голомт 65.7 километрийн байв.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Аляскад 4.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос гурав хоногийн дараа Индонезид газар хөдлөлт болсон юм. Тухайн үед газар хөдлөлтийн голомт Адак хотод 53 километрийн байв. Үүнээс өмнө Мягмар гаригт Гватемалад 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь Геологийн албаны анхаарлыг нэмэгдүүлж байна. Энэ мэтчилэн газар хөдлөлтийн тоо, орон зай, хугацаа ойртож байгаа нь газрын гадаргуу хурдацтайгаар шилжиж эхэлсэн гэх таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлээд байна.
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.242
!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom