Танилц: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Танилц: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Танилц: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Shot with OldRoll Argus.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны долдугаар сарын 14-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав


Долдугаар сарын 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд баруун төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмоор, долдугаар сарын 17-нд бага зэргийн бороо орно. Мөн долдугаар сарын 18, 23-нд дуу цахилгаантай бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18, 19-нд бага зэрэг сэрүүсэж 21-26 хэм, бусад хугацаанд 26-31 хэм дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.242

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.162.122

Ядаргаа, ийм ерөнхий тоймыг хэллээ ч яалаа, байсан ч яалаа. Отгонбаяр гэгч маягтай хүүхний хэлдэг хэдэн үг л байна

Avatar

Нэргүй 2025-07-15 66.181.185.188

УЛААНБААТАРТ ХЭД ЮМ БЭ ТЭНЭГ МАЛНУУДАА

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 8 цагийн өмнө 103.212.116.205

+27!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж