2025 оны долдугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор, Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +13+15 градус, өдөртөө +28+30 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +11+13 градус, өдөртөө +26+28 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +8+10 градус, өдөртөө +26+28 градус дулаан байна.
Өнөөдөр /2025.07.15/ Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нуурудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
Нэргүй 2025-07-15 81.9.119.242
)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-15 202.9.40.197
манж хужаагууд л баярласан бх гэхдээ наад хүү чин увсын хүү бн лээ манж хужаагууд андуурсан баярлалат болоо шаасан индэрээ битүү манж хужаагууд сууцан баярлаж байсан гяяяхх гяяхх. Манжлж Монгол даяраа гэж яриад байгаа Манж хужаагууда монгол болгочих гэж ядчихийн