"BTS" хамтлагийн залгамж халаа болох шинэ хамтлаг гарна

"BTS" хамтлагийн залгамж халаа болох шинэ хамтлаг гарна

"BTS" хамтлагийн залгамж халаа болох шинэ хамтлаг гарна

"BTS", "Tomorrow X Together" (TXT) зэрэг дэлхийн хэмжээний хамтлагийг гаргаж ирсэн "Hybe" болон "Big Hit Music" цоо шинэ хөвгүүдийн хамтлагийг танилцуулах болсноо мэдэгдэв. "TXT" зургаан жилийн өмнө дебют хийснээс хойш анх удаа "Big Hit Music" шинэ хамтлаг байгуулсан нь энэ юм. Тус хамтлаг Мартин, Жеймс, Жухоон, Сонгхён, Геонхо гэсэн таван гишүүнтэй бөгөөд наймдугаар сарын 18-нд албан ёсоор дебют хийнэ.

"Hybe"-ийн мэдэгдсэнээр, эдгээр гишүүд бүгд дуулж, бүжиглэхээс гадна бүжиг дэглэх, жүжиглэх, видео найруулах зэрэг тал бүрийн авьяастай.  "Big Hit Music"-ийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, "Эдгээр таван хүн хөгжим, бүжиг, визуал контентод шинэлэг байдлаар хандах болно. Тэд өөрсдийн амьдралын түүх дээр тулгуурлан бичиж, зохиодог бөгөөд дууны үг, гүйцэтгэл, видео бичлэгт бүтээлч чадвараа харуулдаг. Тэдний онцгой зан чанар бол зөвхөн тогтсон үүрэг, албан тушаалаар хязгаарлагдахгүйгээр хамтран ажилладагт юм" гэжээ.

Шинэ хамтлагийн гишүүд "Hybe"-ийн өмнөх уран бүтээлүүдэд хувь нэмрээ оруулж байжээ. Тухайлбал, Мартин нь "TXT"-ийн "Deja Vu", "Miracle" болон удахгүй гарах "Beautiful Strangers" сингл, түүнчлэн "Enhypen"-ийн "Outside", "Le Sserafimin"-ийн "Pierrot" болон "Illit"-ийн "Magnetic" зэрэг дууны видео бичлэгт тоглож байсан.

Жеймсийн хувьд "TXT"-ийн "Deja Vu" болон "Illit"-ийн "Magnetic", "Cherish (My Love)", "Tick-Tack" зэрэг дууны бүжгийг дэглэсэн. Тэрбээр мөн Мартинтай хамтран "Deja Vu", "Miracle", "Magnetic" дууны зохиолыг бичсэн байна. Шинэ хамтлагийн нэр болон бусад мэдээлэл ирэх долоо хоногт олон нийтэд зарлагдах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-15 66.181.180.81

ГАЖГУУД

Avatar

Нэргүй 2025-07-15 81.9.119.242

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Дэмий 2025-07-15 202.9.46.131

Шал дэмий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж