Сөүл хот дэх шумуулын тоо сүүлийн арван жилд хоёр дахин буурсан гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Шумуулын идэвхжил огцом буурч байгаагийн гол хүчин зүйл бол хэт халуун уур амьсгал, борооны улирал богиноссонтой холбоотой гэж онцолж байна. Сөүл хотын захиргаанаас гаргасан статистик мэдээнд дурдсанаар, зургадугаар сард хяналт шалгалтын үеэр 62,351 шумуул цуглуулсан байна. Энэ нь 2015 оныхтой харьцуулахад 56 хувиар буурсан үзүүлэлт гэж хотын захиргаа онцолсон бөгөөд тухайн сард хотод 139928 шумуул бүртгэгдсэн байжээ. Мөн 2024 оны зургадугаар сард ажиглагдсан шумуулын тоо 68462 байв.
Энэ оны зургадугаар сарын 17-ноос 19-ний хооронд Сөүлд цельсийн 37 хэмд хүрч байсан бөгөөд эл үед хотын 55 цэгт шумуул хянах төхөөрөмж суурилуулсан.
Эдгээр төхөөрөмж нь нийт 6233 шумуул цуглуулсан нь өдөрт дунджаар 2000 шумуул цуглуулсан гэсэн үг. Хотын захиргааны мэдээлснээр, энэ нь өнгөрсөн оны гурван өдрийн мөн үед өдөрт дунджаар 2590 шумуул цуглуулдаг байснаас 20 хувиар буурсан үзүүлэлт аж. Улмаар шумуулын тоо буурсан нь хортон шавжтай тэмцэх хамгийн сүүлийн үеийн технологитой холбоотой байж магадгүй гэж мөн тайлбарлаж байна.
Тухайлбал, Сөүлийн өмнөд хэсгийн Ганнам-гу, хойд хэсгийн Новон-гу зэрэг дүүрэгт дрон ашиглан цэцэрлэгт хүрээлэн зэрэг тээврийн хэрэгсэл хүрэх боломжгүй газарт шавж устгах бодис цацсан байна. Шавж татах LED гэрэл, шумуулын тор, мөн автомат үргээгчийг Сөүл даяар суулгаж, зуны хортон шавжтай тэмцэх ажлыг хийх болжээ. Гэсэн хэдий ч хортон шавжтай тэмцэх дэвшилтэт стратегиас гадна шумуулын тоо бууралтын цаадах хамгийн том хүчин зүйл нь хэт халуун цаг агаар гэж шинжээчид үзэж байна.
Учир нь Сөүл хот сүүлийн жилүүдэд хэт халж, жил бүр өмнөх оныхоо хамгийн халуун үеийг давах болсон байна.
Пусан үндэсний их сургуулийн Амьдрах ухаан, хүрээлэн буй орчны биохимийн тэнхимийн профессор Пак Хён Чеол хэлэхдээ, "Сөүл хотод өдөртөө хамгийн өндөр температур 37 хэмд хүрч,шөнөдөө хүртэл энэ эрчээ алдахгүй байгаа тул шумуул амьдрахад хэцүү болж байна" гэж "The Korea Herald" сонинд ярьжээ. Шумуул нь ихэвчлэн 25 хэмээс 28 хэмийн температурт идэвхтэй байдаг бөгөөд 32 хэмээс хэтэрвэл амьд үлдэх магадлал багасдаг байна.
Нэргүй 3 цагийн өмнө 192.82.64.251
нээрэн энэ жил шумууланд хазуулаагүй юм бна нэсэн чинь гэрээсээ ч олигтой гараагүй юм бна шү
Нэргүй 7 цагийн өмнө 103.229.122.206
Монголд ч гсн шумуул багассан бна.бага бхд Туулын шумуул барьчих шахдаг бж блээ
ЗОЧИН 8 цагийн өмнө 112.72.8.102
ШУМУУЛНЫХАА ТООГ ГАРГАСАН БАЙХ ЮМ
Т1 7 цагийн өмнө 202.9.46.131
Шумуулныхаа тоо толгойг гаргаад регистрийн дугаар өгч бүртгэлжүүлэхнээ