Ангараг гаригийн хамгийн том хэлтэрхийг дуудлагаар худалдана

Ангараг гаригийн хамгийн том хэлтэрхийг дуудлагаар худалдана

Ангараг гаригийн хамгийн том хэлтэрхийг дуудлагаар худалдана

Манай дэлхийгээс олдсон Ангараг гаригийн хамгийн том хэлтэрхийг ирэх Лхагва гаригт "Sotheby’s" дуудлага худалдааны фирм 2-4 сая ам.доллараар худалдахаар төлөвлөж байна. Тус хэлтэрхий нь 25 кг жинтэй бөгөөд хэмжээний хувьд 375 х 279 х 152 мм.

Улаан, хүрэн, саарал өнгийн хэлтэрхий асар том астероидын дайралтаас болж Ангараг гаригийн гадаргуугаас тасарсан гэж үзэж байна. Дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, солир 225 сая километр зам туулсны эцэст Сахарын цөлд унажээ. Улмаар 2023 оны арваннэгдүгээр сард олдсон байна. Тэр үеэс хойш солирыг Италийн сансрын агентлагийн үзэсгэлэнд хадгалж байжээ.

Үүнээс өмнө олдож байсан Ангараг гаригийн хэлтэрхий энэ удаагийнхаас 70 хувиар жижиг хэмжээтэй байжээ.

Дэлхий дээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 77 мянга гаруй солир олджээ. Үүнээс ердөө 400 нь Ангарагийн солир байдаг учир энэ олдвор ховорт тооцогдоно.

Судлаачид хэлтэрхийг хэлтлэн авч дээжийг нь тусгай лабораторид илгээснээр Ангараг гаригаас ирсэн болохыг нь баталжээ. Ингэхдээ 1976 онд сансрын хайгуулын үеэр илрүүлсэн Ангарагийн солируудын найрлагатай харьцуулсан байна.

Дашрамд дурдахад, Лхагва гаригт болох дуудлага худалдаа нь "Sotheby’s Geek Week 2025" арга хэмжээний нэг хэсэг бөгөөд энэ үеэр бусад солир, чулуужсан олдвор, эрдэнийн чанартай ашигт малтмал зэрэг 122 зүйлийг худалдаална.

ЭХ СУРВАЛЖ: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-14 81.9.119.135

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

KAMEr+Phoneoor ya; idt 2025-07-14 169.133.250.254

wr? I Phonegyi; +xylgaichduingyilagchid#

Avatar

wr? I mngryyd;on## +y phonegyi, OB 2025-07-14 169.133.250.254

Харуулах боломжгүй.

Avatar

patriotswireusatoday.com 2025-07-14 169.133.250.254

y+mngaryydli ##?; +OBn.dlgrtCJNyn?

Avatar

idt ? 2025-07-14 169.133.250.254

xy #;

Avatar

xy xo 2025-07-14 169.133.250.254

– #;

Avatar

KAMErlingyin + Erunxuilugch+xsgyi dabxtsal aimshgt 2025-07-14 169.133.250.254

-zapim ynd nidelgyyrt [CJNr bgaa ni ) #;

-ynd

– zapim building, yolchilgeeniiiiii

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-07-14 66.181.178.193

Солир байж магадгүй чулуу энд тэнд байдгийн нэг нь Говь-Алтай аймгийн шарга сумын нутагт байдаг "Тэнгэрийн хөх бурхан" гэдэг чулуу юм. Нутгийн хөгшчүүл тэгж нэрлэдэг сонин домогтой. Одоо ч тэр домгийг нь ч мэддэг хүн бараг байхгүй болсон доо. их сонин чулуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж