“Cool People” судалгааг 12 орны иргэдээс авчээ

“Cool People” судалгааг 12 орны иргэдээс авчээ

“Cool People” судалгааг 12 орны иргэдээс авчээ

Залуусын хэлж заншсанаар "cool" буюу догь нэгэн болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Тэгвэл догь хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн судалгааг дэлхийн 12 орны 5943 хүнээс авчээ. Үүнд, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Герман, Мексик, Нигери зэрэг 12 улсын иргэд оролцжээ. Судалгааны дүн “Journal of Experimental Psychology” сэтгүүлд “Cool People” гарчигтайгаар нийтлэгдсэн байна.

Тус нийтлэлийг харвал догь хүн байхад шаардлагатай зургаан шинж чанар байна. Хэрвээ та экстоверт, амьдралд дурлагч, эрч хүчтэй, адал явдлыг эрэлхийлэгч, нээлттэй, биеэ даасан нэгэн бол өөрийгөө догь хүнд тооцож болох аж. Судалгаанд оролцогчид улс орон, нас, хүйс, боловсролын түвшингээс үл хамааран эдгээр шинж чанаруудыг догь гэж тооцно гэдгээ илэрхийлжээ.

Мөн "сайн хүн" гэж хэнийг хэлэхийг тэднээс асуусан байна. Оролцогчид тайван, эелдэг, халуун дулаан зан чанартай, ёс уламжлал, аюулгүй байдлын талаар ойлголттой хүнийг сайн хүн гэж хэлнэ гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 1.21.121.86

Tenegteed bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж