Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тухай Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Тодруулбал, долдугаар сарын 13-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд “Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил”-ын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний хоёр км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд түр зам болон бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.

иргэн 1 минутын өмнө 66.181.188.189
Энэ гудамжнууд нэртэй юм уу ? Монголд нэртэй гудамж ганцхан байдаг гэж боддог байлаа, Энх тайвны өргөн чөлөө гэж