ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 47 дугаар чуулган Парис хотноо үргэлжилж байна. Энэ үеэр байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай Хойд Солонгосын Кумганг уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ.
Кумганг уул нь 1000 гаруй жилийн өмнөөс уран бүтээлчдийн анхаарлыг татаж, уран зураг, дуу, шүлэгт дүрслэгдсээр ирсэн билээ. Тухайлбал, 18 дугаар зууны үед Чусоны зураач Жон Сон "Кумганг уулын бүрэн үзэмж" нэртэй уран зураг зурсан нь түүний карьерыг тодорхойлох шилдэг уран бүтээл болсон юм.
Кумганг ууланд байгалийн үзэсгэлэнт газруудаас гадна ховор зүйлийн ургамал, амьтан, Солонгосын буддизмын олон 100 жилийн түүхтэй сүм хийдүүд, хөшөө дурсгалууд байдаг.
Хойд Солонгос улс ийнхүү ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван өвийг эзэмшдэг болж байна. Үүнд Кумганг уулаас гадна Гогурёо гүрний үеийн булш (МЭӨ 37-МЭ 668) болон Горёогийн вант улсын нийслэл (918-1392) байсан Кэсон хотын түүхэн дурсгалт газрууд багтдаг.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.88.169
букан уу да:(