Олон улсын химийн 57 дугаар олимпиад өнөөдөр дуусна

Олон улсын химийн 57 дугаар олимпиад өнөөдөр дуусна

Олон улсын химийн 57 дугаар олимпиад өнөөдөр дуусна

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод энэ сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдсан Олон улсын химийн 57 дугаар олимпиад өнөөдөр өндөрлөж байна. Тус олимпиадад дэлхийн 90 гаруй улсын 360 гаруй сурагч, 250 орчим дасгалжуулагч багш, 120 эрдэмтэн судлаач, 23 эксперт, 100 гаруй сайн дурын ажилтан оролцов.

Монгол улсыг төлөөлж:
  • Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги)
  • Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 12-р анги)
  • Бямбадорж Мэндбаяр (Шинэ Монгол сургууль, 12-р анги)
  • Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр сургууль, 11-р анги) нар оролцсон бол
Дасгалжуулагчдын багт:
  • Б.Сүхбаатар (МУИС),
  • Б.Туяагэрэл (МУИС),
  • Д.Баттөгс (ШМТДС),
  • Г.Отгондэмбэрэл (ХААИС),
  • Д.Бамбар (АХШУТИС) нар багтжээ.

2025 оны медалийн нарийвчилсан задаргаа хараахан гараагүй байна. Гэхдээ Монгол Улс уг тэмцээнд арвин амжилттайгаар оролцсоор иржээ. Олон улсын химийн олимпиадын албан ёсны цахим хуудсанд нэгтгэснээр, Монгол Улс сүүлийн жилүүдэд нийтдээ таван мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.135

))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж