АНУ-д хар тахлын тохиолдол бүртгэгджээ

АНУ-д хар тахлын тохиолдол бүртгэгджээ

АНУ-д хар тахлын тохиолдол бүртгэгджээ

АНУ-ын Аризона мужийн оршин суугч уушгины тахлаар нас барсныг мужийн эрүүл мэндийн албаныхан Баасан гаригт (2025.07.11) мэдэгдэв. Энэ нь 2007 хойш тахал өвчнөөр нас барсан анхны тохиолдол болсон гэж Коконино дүүргийн эрүүл мэнд, хүний үйлчилгээний газраас мэдээлжээ. Албаныхны мэдээлснээр, тухайн нас барсан өвчтөн нь тахлаас халдвар авч үхсэн амьтанд хүрснээр өвчилсөн байна. 14-р зуунд "Хар үхэл" гэгддэг байсан уг өвчнөөр Европын хүн амын тал хувь нь өвдөж, амь насаа алдсан байдаг. Одоо үед энэхүү өвчин нь ховор тохиолддог төдийгүй антибиотикоор эмчлэх боломжтой.
АНУ-д жилд дунджаар долоон хүн тахлын улмаас нас бардаг гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Коконино мужийн засгийн газраас олон нийтэд өртөх эрсдэл бага хэвээр байгаа ч хувийн ариун цэврээ сахихыг уриалаад байна.
Уушгины тахал нь “Yersinia pestis” нянгаар үүсгэгддэг уушгины хүнд хэлбэрийн халдвар юм.
Хүн халдвар авсан тохиолдолд 2-8 хоногийн дотор халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, сулрах, лимфийн зангилаа хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд бүүрэгт хазуулахаас хамгаалах “DEET”-д суурилсан шавьж үргээгч бодис хэрэглэх, үхсэн амьтан, халдвартай эд, материалд хүрэхгүй байх шаардлагатай. Мөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй уулзах болон сүүлийн үед тохиолдол бүртгэгдсэн хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихгүй байхыг зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-13 103.212.163.216

aimr hm be HYTAD AMERIC 2 TAHAL OWCHIN GARGAAD OORSDOO TARAAGAAD TEGENGEE VAKCIN SHAHAAD TENDEESEE HYDEN TERBUM IH NAYD OLDOG BHDAA BS ENE DAINII ARD IH NAYDAARN MONGO OLDOG GEJ BSN HUN UHEH N STATISTK GEDEGSHIG

Avatar

Нэргүй 2025-07-13 81.9.119.95

!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-13 122.201.31.79

Оросуудын хийж байгаа ажил

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 192.42.116.199

Шар хад бараад дебилээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж