НАТО Польшийн тэнгэрт "F-35" онгоцуудаар эргүүл хийнэ

НАТО Польшийн тэнгэрт "F-35" онгоцуудаар эргүүл хийнэ

НАТО Польшийн тэнгэрт "F-35" онгоцуудаар эргүүл хийнэ

НАТО ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Польшийн тэнгэрт "F-35" сөнөөгч онгоцуудаар эргүүл хийхээр төлөвлөж байна. Эдгээр нь Нидерланд, Норвегийн онгоцууд байх юм. Нидерландын Батлан хамгаалах яамнаас зарласан хөтөлбөр нь холбоотны нутаг дэвсгэрийн ойролцоох Оросын үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой.

Өмнө нь энэ төрлийн ажиллагаанд "F-16", "Eurofighter" гэх мэт хуучин нисэх онгоцуудыг ашигладаг байв. Энэ удаад НАТО-гийн шууд командлал дор Польшоос анх удаа тав дахь үеийн "F-35" онгоцууд эргүүлд гарах гэж байна. Байршуулах ажиллагааны хүрээнд онгоцнууд 24/7 цагийн турш шуурхай хариу арга хэмжээ авна.

Өмнө нь "F-35" онгоцуудыг дасгал сургуулилалтын үеэр хэдхэн хоног л байршуулдаг байсан бол энэ удаад хамгийн урт хугацаагаар байршуулах гэж байна.

Дашрамд дурдахад, ОХУ Украины баруун хэсгийн дэд бүтэц, тэр дундаа барууны тусламж, зэр зэвсэг байнга нэвтэрдэг Луцк, Тернополь орчмын бүс нутгийг улам идэвхтэй онилж байна.

ОХУ-ын довтолгоо Польшийн хил рүү ойртох тусам нисгэгчгүй онгоц, пуужингууд нь хил даван нэвтрэх аюултай. Тус улсын Агаарын цэргийн хүчин 48 "F-16" онгоцтой бөгөөд Өмнөд Солонгосоос шинээр худалдаж авсан "FA-50" онгоцууд нь ашиглалтад дөнгөж орж байна. Мөн 2020 онд АНУ-ын үйлдвэрлэгч "Lockheed Martin" компаниас 32 ширхэг "F-35A" онгоц захиалсан бөгөөд эхнийхийг нь 2026 онд хүлээн авахаар төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.179.26

НАТО-ийн орнууд Польшийн нутгаар дамжуулан Украйнд з****г нийлүүлээд олон жил болж байна. Оросууд з****г ЗӨӨГӨӨД БАЙГАА төмөр зам, асфальтан замыг нь устгахгүй юугаа хийж байдаг улс вэ.Ингэж чадвал шороон замаар зэвсгээ зөөнө.ИЙМ ЗАМД зэвсэгтэй ачааг нь УСТГАХАД АМАР баймаар. .

Avatar

Нэргүй 2025-07-14 81.9.119.135

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-14 192.42.116.199

Трамп – Миний тэвчээр барагдаж байна, би Москваг бөмбөгдөх юм уу???
Путин – Чи чадахгүй!!!
😄😂😜😆😄

Avatar

Нэргүй 2025-07-14 193.189.100.196

Фашист НАТО-ын утсан хүүхэлдэй нацист Хохолууд нь дуусаж байнаа гэсэн үг байх нь, ккк

Avatar

Нэргүй 2025-07-14 178.174.229.45

MUU ERIIN BUZAR OROS GAHAI NARIIG ***h HTEI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж