Хэн ч тэднийг зогсоож чадахгүй. Харин битгий саад бол.
Монголд өнөөдөр шинэ давалгаа эхэлжээ. Энэ бол улс төрийн, спортын, соёлын, бизнесийн хувьсгал… ЗАЛУУСЫН ХУВЬСГАЛ.
Энэ жилийн үндэсний их баяр наадмаар түрүү бөхийг хэн авсан гээч? 2001 онд төрсөн залуу. Зүгээр ч нэг барилдсангүй. Үнэмлэхүй илүүрхэж, шинэ цагийн хүчийг харуулсан. Төрийнхөө наадмыг тэр залуу үеийн илэрхийлэл болж хүртлээ. Энэ бол санамсаргүй давхцал биш.
Залуус төрийн ордонд орж ирж байна. Залуус түмний санал авч эхэлж байна. Залуус үг хэлж, тэмцэж, байр сууриа хамгаалж сурч байна. Засгийг унагааж байна.
Нэгэн үе “утсаа маажсан, утгагүй контент хөөсөн, ирээдүйгүй үе” хэмээн дорд үзэгдэж явсан 2000-аад оныхон өнөөдөр нийгмийн хамгийн хүчирхэг хөдөлгүүр болон сэргэж байна.
ТЭД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?
Тэд амжилт гаргаж байна. Ямар ч улс төр, ямар ч "ахын дүү, аавын найзын" тогтолцоогүй, ямар ч хүлээсэнд баригдахаа, дийлдэхээ больжээ.
- Тэд олимпийн эрх авч байна.
- Тэд стартап байгуулж, дэлхийд гарч байна.
- Тэд төр, засгийг шүүмжилж өөрчлөхийг шаардаж байна.
- Тэд урлаг, соёлын тавцанд Монголыг шинээр тодорхойлж байна.
Залуусыг олон жил “юу ч мэдэхгүй”, “дуугүй бай”, “ядаж арван жил ажилла”, "татвар төлж үзсэн үү" гэх тайлбараар дарж ирсэн. Гэтэл яг үнэндээ туршлага гэдэг бол мэдэхгүй зүйлийг өөрийн гараар эхлүүлж үзэх зориг юм. Тэд яг үүнийг хийж байна.
МОНГОЛ БОЛ ЗАЛУУСЫН ОРОН
Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь 35-аас доош насныхан. Бидэнд асар их хүч байна. Асар их боломж байна. Гэхдээ энэ боломжийг өдөр бүр хулгайлж байна.
Хулгайлагчид нь хэн бэ?
- Хуучин тогтолцооны сүлжээ
- Албан тушаалаа ойлгохгүй байгаа эрх мэдэлтнүүд
- “Зугаа цэнгэл нь ихэдлээ” хэмээн дуугардаг үе
- Шинэ санааг айдастайгаар хүлээж авдаг, дардаг тогтолцоо
Тэд залуусын боломжийг хулгайлж байна. Хөгжил биш, дарамт авчирч байна.
ГЭХДЭЭ НЭГ ҮНЭН БИЙ
Залуусыг зогсоох боломжгүй. Тэд бол эрх чөлөөний бүтээгдэхүүн. Ардчиллын жимээр алхсан үе. Одоогийн залуус Азийн цээжинд жижигхэн цэнхэртэх ардчилсан улсад төрж, мэндэлж, бойжсон. Тэд хуучин нийгмийн талаарх ойлголтгүй, "Картын бараа", "Социалист бүтээн байгуулалт", "БНМАУ Мандтугай", "Орос ах нар" гэдэг үгсийг чинь комеди болгох үе.
Тэд айдаггүй. Тэд дуугүй байдаггүй. Тэд бусдыгаа харсан ч, өөрийгөө харсан ч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Тийм учраас л тэмцдэг. Бүтээдэг. Шинэчилдэг.
ЭЦЭСТ НЬ
Залуусын эсрэг бүү тэмц.
Тэдний боломжийг бүү хулгайл.
Харин тэднийг дэмж. Тэдэнтэй хамт хөгжье.
Монголын ирээдүй биш, одоо цаг нь залуус юм. Том ах болсон залуу үеийнхэн та нарыг харж байгаа шүү.
Нэргүй 2025-07-13 66.181.177.129
Одоогийн Залуус галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гал дөлтэй насандаа эмээ өвөө нараа гоочилж муучилж суух нь гутамшигтай харамсалтай бндаа. Бид залуудаа гүэмөн мундаг байжээ. Ямар мундаг тэмцэлтэй чармайлттай зүрх зоригтой зүтгүүр тэвчээрийн туйл явжээ. Сайхан амьдарчээ бид. Харин энэ залуучуудыг буруу хүмүүжүүлсэн бололтой. Баахан бэлэн чилсэн нялцгай шүүмжлэгч нар болчих гэж. Халаг халаг
Нэргүй 2025-07-13 103.57.93.219
энэ сэкс, я***н нтр гээд коммент бичээд бдаг ажилгүй гуйлгачин гаж донтонг олоод сэтгэцийн эмнэлэг шоронд нь хийгээчээ, танай сайт ийм комментыг устгаж бгаач!!!
Нэргүй 2025-07-13 103.229.122.125
VANXANDI80955877SRXSEER ANUSDI
Нэргүй 2025-07-13 66.181.182.156
ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР БАЙХГҮЙ ЭЭ ! МАРГААШИЙГ ҮЗЭЭГҮЙ БОЛ ЯАЖ ТҮҮХ БИЧИХ ВЭ? МАРГААШД ХҮРЭХИЙН ТУЛ ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ БОЛНО БИЗ ДЭЭ ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ ЗАЛУУ НАС ӨНГӨРНӨ . ТЭГЭЭД ТҮҮХИЙГ БИЧНЭ ДЭЭ ӨНГӨРСӨН ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭЖ ХАРЛУУЛАХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ ЯАВЧ УХААЛАГ ЗАЛУУСЫН ЧАНАР БИШ ӨНӨӨДӨР ИЙМ БАЙГАА МААНЬ АХМАД ҮЕИЙНХНИЙ МИНЬ УХААН ХӨДӨЛМӨРӨӨР БИЙ БОЛСОН ХӨГЖИЛИЙН ТҮҮХИЙН ҮР ДҮН ! БИД ГАР ХӨДӨЛГӨЛГҮЙ БАЙЖ ТҮҮНИЙГ НЬ ХҮРТЭЖ БАЙНА ХОЙЧ ҮЕ МИНЬ ХАРИН ЮУ ХҮРДТЭХ БОЛ ОО …
Нэргүй 2025-07-13 81.9.119.95
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-13 202.55.188.108
Монголын залуучууд нэг хачин үзэлтэй. Хуучныг муулдаг. Гэтэл хятад Солонгос Япон залуучууд хуучныг толгой бөхийн хүндэтгэж улам сайжруулан авч явдаг. Тийм ч учраа. Хөгждөг. Тэд хуучин нийгэм хуучин хүмүүс бүгдийг бий болгосон бүтээсэн гэдгийг ойлгох ухаантай. Манай залуучууд болохоор. Аа бид нарт бэлэн зэлэн сайхан бүхнийг өө сэвгүй бүтээгээд өгсөн байх ёстой гэж голж уурладаг
Нэргүй 2025-07-13 103.57.93.94
Баруун өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд хүүхэд залуусыг өргөн ашигладаг,Тэднийг ахмад үеийнх нь эсрэг хандуулдаг, Залуус прагматик биш оптимист,өөдрөг үзэлтнүүд, Энэ чанараараа бусдад хууртахдаа амархан, Хялбар бусдын идэш болно,Жишээ нь баруун Украины хохлууд,барууны төлөө цусаа урсгахад бэлэн,бүхэл хэд хэдэн залуу үеийг буй болгосон байна,Манайд ч ялгаагүй яг энэ загвараар барууны үзэлтнүүд,өөрсдийн үзэл санааг дэмжигч залуу үеэ буй болгожээ,Иймээс ч хоёр хөршийг үзэн ядах үзэл хүчтэй байна
зочин 2025-07-13 103.57.93.94
Тэд төр засгаа зөвхөн муулна, ,Үзэн ядна, Авилгач хулгайчууд гэж гүтгэнэ Хийж буй бүх ажлыг нь харлуулна, Коммунистүүд гэж доромжлоно Цалин бага ,амьдрал муу байна, Улс орноо буруу замаар хөтөллөө гэж сурталчилна, Эх оронч болж жүжиглэнэ, Иргэдийг хуурна, Ийм аргаар төрийн эрхэнд гарахыг оролдоно, Улс орноо яг Украин шиг барууны тоглоом,утсан хүүхэлдэй болгохыг хичээнэ
Нэргүй 2025-07-13 202.55.188.108
Залуус хэт амиа хичээсэн зангаа л больчих бөөн эго
Нэргүй 2025-07-13 66.181.180.246
зөв өнцөг, болох л ёстой зүйл.
Нэргүй 2025-07-13 66.181.188.173
юу л бол!!! ам баопам гуя шалдан бллно. эрт баярлаж хөөрч бна. тогтлж айлд
Түүх 2025-07-13 202.9.46.148
Түүх давтагддаг юм байна лээ, ганц монгол биш дэлхий даяар хуучны үзэл буцан ирж, өөрчлөлт шинэчлэлийн өмнөх хуучин бахь байдагтаа ороод байна. Улаан xятадын л балаг юм.
Дэл 2025-07-13 202.55.188.123
жинхэнэ залуусын төлөөлөл биш хулгайч нарын үр удам болох залуус саарал ордонд орж байгаа нь үнэн шүү
Нэргүй 2025-07-13 103.212.119.225
nusaakuud garaad ireech, heden uvguchuuld deerelhuulcheed nusaa goojuulj suuh gej, archaagui yum nuud
Юм бүхэн 2 талтай 2025-07-13 202.126.91.157
Монголд нэг хачин үзэгдэл бна, Хуучин юм Ул, Шинэ юм бүхэн шил гэж. Загасны ой санамжтай Ард түмэн. Бөхийн тухайд Хуучуул нь Тогтмол амжилтаа Хадгалаад, араас нь Шинэ залуу үё нь гарч ирэх нь зүйн хэрэг ингэж байж Амьдралын Хүрд зөв эргэнэ биздээ ?? Өнөө цагт ч Сайн, Муу талтай, Өнгөрсөн цаг ч Сайн, Муу талтай. ЗА тгэд Монголчууд мань өдөр бүхэн Баярууддаа ханддаг шигээ хандвал хөгжинөөө
Зочин 2025-07-13 103.229.121.135
Маш зөв манай хүү лав яагаад яагаад гэдэг асуулт их тавьдаг тэд хуучин ийм л бх ёстой гэсэн ойлголтыг бүр гайхдаг бидэнд бол болжил байдаг асуудал тэдний сэтгэл дотор байхгүй
Нэргүй 2025-07-13 202.9.40.184
Увсчууд одоо залуу бөхчүүдээ сайг бэлтгэж гаргаж ирэх хэрэгтэй нэг хүнд бүх ачаа юмаа даатгаад бж болохгүй. Тэгээд ч энэ хүн 40 хүрсэн хүн амраах хэрэгтэй шдэ.
- A line 40,; 49 bus N. 2025-07-13 169.133.250.254
4330.E. 48th ave | denver CO 80216
##? 2025-07-13 169.133.250.254
48 shelter