Зуны улирал эхэлмэгц дотооддоо аялал жуулчлал сэргэдэг. Монголчууд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудад амрахыг чухалчлах ч очсон газартаа хогон овоо босгож, хаа дуртай газраа бие засахаа эрх чөлөө гэж эндүүрдэг болжээ.
Амралтын газраар үйлчлүүлсэн аялагч ваннын алчуураар гутлаа арчсан, цэвэрхэн 00 байхад гадна талд нь морь харсан, хогийн саванд бохироо хийчихгүй, машиныхаа цонхоор чулуудсан, хоол ундыг ёс юм шиг асгаж цутган иднэ, амрах нэрээр зад архидаж, салам зодолдсон гээд тоочвол чих халууцуулах мэдээ тоймгүй олон.
Мэдээж хогоо ууталж, цэвэрхэн аялдаг хүмүүс ч бий. Гэхдээ нийтлэгээ байгаль орчноо хайрлаж, хамгаалах сэтгэлтэй бас хандлагатай болмоор байна.
Зөвхөн Баян-Өлгий аймагт аялсан аялагчдаас 110-140 орчим хогны машинтай тэнцэх хэмжээний хог хаягдал гарсан. Энэ тоог улсын хэмжээнд авч үзвэл маш их хэмжээний тоо гарна" гэдгийг Улаанбаатар аялал жуулчлалын холбооны судлаач, "Отгонтэнгэр" их сургуулийн аялал жуулчлалын багш Б.Ербахыт онцолж байсан юм.
Дотоодын аялал жуулчлал үндэсний их баяр наадмын дараа идэвхждэг. Монгол орны өнцөг булан бүрээс 1-1.2 сая хүн аялдаг гэдгийг албаныхан онцолдог. Энэ жилийн наадмын амралтын өдөр найман хоног байгаа. Энэ хугацаанд маш их ачаалал энд тэнд үүснэ. Тэгэхээр аялагч та бүхэн замын аюулгүй байдлаа нэн тэргүүнд анхаарах ёстой. Улаанбаатар хотоос нийт 200, 300 мянга орчим автомашин гарах тоон статистик гардаг. Нөгөө талдаа хоол хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй. Мэдээж холын замд хоол хүнсэндээ анхаарч, эмийн сангаа бэлдэж, хөдөө орон нутгаар хог хаягдалгүй аялахыг уриалж байна.
Чог чог чог 2 цагийн өмнө 202.9.46.148
хайран байгаль, үхээрийн оркууд
Зочин 6 цагийн өмнө 59.153.112.175
хог хаях гэж аялдаг юм уу хогоо цэвэрлээд аваад явдаг нь аялаж баймаар юмоо