Спорт эв найрамдлыг бий болгодог

Спорт эв найрамдлыг бий болгодог

Спорт эв найрамдлыг бий болгодог

Өнгөрч буй зургадугаар сард олон улсын чанартай гурван ч тэмцээн зохиогдож, гадаад орны тамирчид хоорондоо өндөрлөлөө.

“Солнечное Забайкалье” буюу “Нарлаг Өвөр Байгаль” нэртэй Бүх Оросын бадминтоны тэмцээн зургадугаар сарын 13-15-ны хооронд Чита хотод зохиогдлоо. Уг тэмцээнд БНХАУ болон Вьетнамын тамирчид өрсөлдсөн. Үүнээс гадна Өвөр Байгалийн тулааны урлагийн болон хоккейн тамирчид Хятадад зохиогдсон тэмцээнд оролцлоо.

“Нарлаг Өвөр Байгаль” тэмцээнд Оросын олон хотоос, тухайлбал, Москва, Новосибирск, Казань, Севастополь, Барнаул, Эрхүү, Благовещенск, Бердск, Рубцовск Бийск болон Өвөр байгалийн Агийн тосгоноос ирсэн тамирчид өрсөлдлөө. Оросын тамирчдаас гадна БНХАУ болон Вьетнамын тамирчид оролцлоо.

Вьетнамын тамирчин Та Куанг Тхиен Читад Благовещенск хотоос ирж оролцжээ. Тэрбээр Благовещенск хотын цэргийн сургуульд суралцдаг юм. “Би Орост дээд боловсрол эзэмшиж байгаадаа их баяртай байдаг. Энд ирээд би бадминтоноор хичээллэж байна. Олон орны тамирчид хоорондоо өрсөлдөх боломжийг хязгаарласан “зохиомол хил хязгаар” байх ёсгүй гэж бодож байна” хэмээн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Спортод дабль стандарт гаргаж байгааг Та Куанг Тхиен эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “спорт улс төрөөс ангид байх ёстой” гэдэгт бат итгэлтэй байгаагаа бас хэллээ.

Та Куанг Тхиен

Вьетнамын тамирчны байр суурийг БНХАУ-аас ирсэн Зен Цэоньюнь бас дэмжиж байна. Зен Цэоньюань Чита хотын Өвөр Байгалийн их сургуулийн хэл шинжлэлийн факультетад суралцдаг. “Чита хотод суралцаж, амьдрахад таатай нөхцөлтэй. Сургуулиа дүүргээд магадгүй эндээ үлдэж ажиллах байх” хэмээн ярьж байгаа Зен Цэоньюань спортод улс төрийн өнгө аяс наах хэрэгггүй гэдэгтэй санал нийлдэг.

Тэмцээний үеэр гадаадын тамирчид шинэ найзуудтай болж, хичээл сурлагадаа болон спортдоо илүү их амжилт гаргахаар хичээх эрмэлзэлтэй болжээ. ОХУ-д спортын олон төрлөөр олон улсын чанартай тэмцээн их зохиогддог нь гадаад орны тамирчдад таалагдаж байгаа бөгөөд Орост ирж эдгээр тэмцээнд оролцохоос болгоомжлохгүй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Чита хотын “Путь дракона” буюу “Луугийн зам” нэртэй тулааны урлагийн клубт суралцагч орос залуус Хятадын Жалайнор болон Манжуур хотод бараг зэрэг шахам зохиогдсон тэмцээнд оролцлоо. Хятадын тал тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд Оросын тамирчид эдгээр тэмцээнд нэр төртэй өрсөлдөгчид байж, өндөр ур чадварыг үзүүллээ.

Үүнээс гадна зургадугаар сарын сүүлээр Өвөр Байгалийн Приаргунскийн “Аргунь” хоккейн баг тамирчид Хятадын Хайлаар хотод зохиогдсон тэмцээнд оролцлоо. “Энэ бол уламжлал болон зохиогддог тэмцээн. Энэ тэмцээн Оросын болон Хятадын хилийн бүс нутгийн хоорондын нөхөрсөг хөршийн харилцааг хөгжүүлж байна” хэмээн Хайлаар хотын удирдлагууд онцлон тэмдэглэлээ.

Т.ОЧИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.50

! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.126.91.57

Энэ мэдээ ойлгомжгүй, маньд ёстой падгүй юм биш үү, Монголтой ямар ч хамаа алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж