Samsung гар утасны шинэ чип бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Samsung гар утасны шинэ чип бүтээжээ

Өмнөд Солонгосын Samsung корпораци Hummingbird гар утасны чипний залгамжлагч гэж болох Orion хэмээн нэрлэсэн шинэ чипээ танилцууллаа. Уг шинэ платформ нь 1GHz хоёр цөмт ARM Cortex A9 CPU дээр суурилсан бөгөөд график дүрслэлийн хувьд илүү өндөр хүчин чадалтай юм. Тодруулбал, гурав хүртэлх тооны дэлгэцийг дэмжиж ажиллах гэнэ.  Orion шинэ чип нь тоглоом тоглох, 1080р видео тоглуулах зэрэгт гайхалтай ажиллагааг мэдрүүлэх аж.

Samsung Orion чип энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн түнш байгууллагуудын хүрээнд худалдаанд гарах бөгөөд 2011 оны дундуур дэлхийн зах зээлд нэвтрэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж