Ерөнхий сайд уяачдад хүндэтгэл үзүүлэв

Ерөнхий сайд уяачдад хүндэтгэл үзүүлэв

Ерөнхий сайд уяачдад хүндэтгэл үзүүлэв
Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор, гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр, дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, алдарт уяач Б.Баярмагнайн бор соёолон хурдаллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар улсын наадмын түрүү соёолонгийн уясан эзэн, унасан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, дахин олон айраг, түрүү хүртэж, наадамчин олноо баярлуулахыг ерөөлөө.
Тод манлай уяач З.Мэндсайхан унаган адуугаа улсын наадмын түрүү магнай болж, нутаг ус, моринд хайртай монгол түмнээ баярлуулсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Түрүү магнай хул соёолонг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 14 настай Л.Төгсжаргал унаж хурдлуулжээ. Л.Төгсжаргал хүү дөрвөн настайгаасаа хурдны морь унаж буй бөгөөд энэ нь түүний гурав дахь түрүү ажээ.
Энэ өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Б.Далайн галаар мөн зочиллоо. Б.Далай уул уурхайн олборлолтоос байгаль орчинд ээлтэй боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлж, үлгэр жишээ үзүүлж яваа эрхэм юм. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй тод жишээ нь Төв аймгийн Баянцагаан суманд цөлжилтийн эсрэг ногоон төгөл байгуулах төсөл. 2011 оноос хойш 80 мянган мод тарьж, ургуулсан. 100 мянган модтой цэцэрлэг байгуулахаар ажиллаж буй ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-12 202.9.40.187

Пүү п***а бөөн х***а манжууд х***а манж уих зг устгж тарааж оргцруулж зайлуул х***а манж хулгайг тасдан зогсоо.

Avatar

Нэргүй 2025-07-12 81.9.119.50

!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-12 202.126.90.61

Монголчууд бид зуны 3 сар Ажил Хийсэн ч биш Хийгээгүй ч биш ингэс тэгэсгээл бүтээлгүй өнгөрөх юмдоо..Зуны 3 сар Амралт, Аялал, Зугаалга, Найр Наадмууддаа дйилдсээр Өвлийн Хавар Намрын хахирган саруудтайгаа учирна. Утаа, Түгжрэл, Авилгал….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж