Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Буянтын хурд” галд зочлов. Тус галд Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Улсын алдарт уяач И.Золбоогийн зээрд халзан азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.188.78

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлалыг Төр улс маань өндөр түвшинд амжилттай сайн зохион байгуулаад үдэж өгөхийг хүсье. Төрийн тусгай албадын маань хараа хурц, сонор өндөр байж Эрхэм дээдсүүдийн аюулгүй байдлыг нүд цавчилгүй өндөр түвшинд хангаж ажиллаж байгаа гэж найдаж байна. Эрхэм зочноо үдэж өгөхөд ганцхан хоног үлдлээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.90.61

Мэдкүээ манай Ёөк хожим ямараар дурсагдах нь бүрэн эрхэт 6 жилд Монгол Улс нь хэр их өөрчлөгдөв гэдгээр хэмжигдэх бхдаа….Улс оронд нь ахиц дэвшил бодитой гарсан уу ?????

Avatar

** 7 цагийн өмнө 202.9.46.148

Гангийн улаан шороо, тамын халуун нар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж