Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 341 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 341 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 341 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долдугаар сарын 12-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 12162 мянгад хүрсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, нийт 11432 хүн эдгэрч, 341 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 382 хүн гэрийн ажиглалтад байгаа. Өвчний улмаас долоон хүн нас баржээ.

Халдвар авсан хүний хавьтагч 90824 байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 270 нь дунд, 20 нь хүнд, 51 нь хөнгөн байдалтай байна.

Насны бүлгээр авч үзвэл, хамгийн их өвчлөл 0-4 болон 10-14 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. Тодруулбал, 0–4 насны 2571, 5–9 насны 1541, 10–14 насны 4769, 15–19 насны 1570, 20–24 насны 353, 25–29 насны 188, 30–34 насны 290, 35–39 насны 238 байгаа бол 40 ба түүнээс дээш насны нийт 342 хүн өвчилжээ.

ХӨСҮТ-ийн албаныхан улаанбурхнаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт болохыг онцолж, иргэдийг хоёр тун вакцинд хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг уриаллаа.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-12 81.9.119.50

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж