АНУ: Цагаачдын баривчилгааг шүүхээс хориглов

АНУ: Цагаачдын баривчилгааг шүүхээс хориглов

АНУ: Цагаачдын баривчилгааг шүүхээс хориглов

Лос Анжелес дахь цагаачлалын албаны ажилтнууд хууль ёсны үндэслэлгүйгээр хүмүүсийг саатуулж, баривчилж байгааг АНУ-ын Холбооны шүүгч Маам Эвуси-Менса Фримпонг Баасан гаригт /2025.07.11/ мэдэгдлээ. Улмаар хүмүүсийг арьс өнгө, хэл яриа, ажил эрхлэлтээр нь далимдуулан баривчлахаа зогсоохыг Холбооны шүүхээс тушаав. Мөн хэн нэгэн сэжигтэй хүн байгаа тохиолдолд офицерууд хэрхэн шийдвэр гаргах талаар тодорхой дүрэм бий болгохыг Дотоодын аюулгүй байдлын яаманд сануулжээ.

Маам Эвуси-Менса Фримпонг нь ерөнхийлөгч асан Жо Байдены үед томилогдсон шүүгч юм.

Өмнөд Калифорнийн "ACLU" хүний эрхийн бүлэг өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааг шүүхэд өгсөн. Үүний дараа Холбооны шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. Шүүгчийн хэлснээр Трампын засаг захиргаа ямар үндэслэлээр хүмүүсийг баривчилж байгаагаа тодорхой тайлбарлаагүй аж. "ACLU" хүний эрхийн бүлгийн ахлах өмгөөлөгч Мохаммад Тажсар хэлэхдээ "Арьсны өнгө, ямар хэлээр ярьдаг, хаана ажиллаж байгаагаас үл хамааран хүн бүр хууль бусаар саатуулагдахаас хамгаалуулах эрхтэй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-12 81.9.119.50

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Үлмэдэх 2025-07-12 76.171.198.163

Маш зөв шийдвэр гаргасан байна . Одоо энэ баривчилгааг зогсоох хэрэгтэй .

Avatar

зочин 2025-07-12 103.57.93.94

Хууль бус аргаар орж ирсэн буюу байх хугацаа дууссан хүмүүсийг баривчилж эх оронд нь буцааж байгаа гээ биз дээ ,Улс орон бүр л ийм арга хэмжээ авдаг,Манайхныг тухайлбал, Солонгос улс зөрчилтэй л бол энгэж гаргаж байгаа ,Манайх ч хугацаа нь дууссан гадаадын ажилчдыг бас баривчилж буцаадаг

Avatar

DSS 2025-07-12 94.201.162.245

ЭНЭ МАШ ЗӨВ. ЗҮГЭЭР Л БИЧИГ БАРИМТГҮЙ БОЛ ШУУД БАРИВЧЛАХ ЭРХТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж