Улсын нанчин Э.Батмагнай ес даван түрүүлж Арслан цолны болзол хангалаа

LiveУлсын нанчин Э.Батмагнай ес даван түрүүлж Арслан цолны болзол хангалаа

Улсын нанчин Э.Батмагнай ес даван түрүүлж Арслан цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд таван аваргаар магнайлуулсан 512 хүчтэн зодоглосон. Өчигдөр /2025.07.11/-нд хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болж өндөрлөсөн. Тэгвэл өнөөдөр /2025.07.12/-нд хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

20 : 53
2025-7-12

Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар 9 даван түрүүллээ

 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзол хангалаа.

18 : 46
2025-7-12

Улсын нанчин Э.Батмагнай, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

518349734_1068814278763796_4058966917904367965_n
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд:
Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь Монгол Улсын заан цолны болзлыг хангаад буй аймгийн арслан Н.Өсөхбаярыг амлан авч, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын анчин Э.Батмагнай нар тунан барилдахаар боллоо. 
НЭМЭЛТ: Улсын нанчин Э.Батмагнай Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм давж Гарьд цолны болзол хангалаа. 
Монгол Улсын заан цолны болзлыг хангаад буй аймгийн арслан Н.Өсөхбаяр Монгол Улсын дархан аварга Н.Батсууриар найм даван Гарьд цолны болзол хангалаа.
18 : 37
2025-7-12

Улсын заан Б.Бат-Өлзийгөөр долоо давж Заан цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Долоогийн даваанд 

-Дархан аварга Н.Батсуурь Аймгийн арслан О.Наранбаатарыг

-Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан М.Бэлгүтэйг

-Улсын заан Б.Пүрэвсайхан Аймгийн арслан Н.Өсөхбаяр

-Улсын заан Б.Бат-Өлзий Улсын начин Э.Батмагнайтай нар оноолт тааран барилдаж байна. Улсын начин Э.Батмагнай Улсын заан Б.Бат-Өлзийгөөр долоо давж Заан цолны болзол хангасан бол Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан М.Бэлгүтэйгээр долоо давж, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Дархан аварга Н.Батсуурь Аймгийн арслан О.Наранбаатараар долоо давж их шөвөгт шалгарч үлдээд байна.

18 : 00
2025-7-12

Харцага цолны болзлыг гурван бөх хангаснаар зургаагийн даваа өндөрлөлөө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяраар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын гарди Ө.Бат-Оршихоор, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр улсын заан М.Лхагвагэрэлээр тус тус зургаа давж Улсын харцага цолны болзол хангалаа.
Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Бат-Өлзий нар дунд шөвөгт үлдсэнээр хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.
17 : 36
2025-7-12

Аймгийн арслан О.Наранбаатар Улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж Харцага цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Улсын начин Э.Батмагнай Улсын харцага Б.Зоригтбаатараар зургаа давж, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж, Аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангасан бол Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын начин Б.Түмэндэмбэрэлээр зургаа давлаа.

17 : 10
2025-7-12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ

3iin davaanii ontsloh agshnuud (2 of 37)

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

дар.аН.БатсуурьУв
а.аМ.БямбадоржДоГ
 
у.авП.БүрэнтөгсУв
а.аШ.ОтгонтөгсХэ
 
у.арБ.ОрхонбаярСэ
а.аМ.БэлгүтэйДор
 
у.гӨ.Бат-ОршихУв
а.а1О.НаранбаатарӨв
 
у.з1Б.ПүрэвсайханХо
у.нБ.ТүмэндэмбэрэлБу
 
у.зБ.Бат-ӨлзийХо
у.нЛ.ЭнхсаруулУв
 
у.зМ.ЛхагвагэрэлЗа
а.а1Н.ӨсөхбаярСү
 
у.х1Б.ЗоригтбаатарАр
у.нЭ.Батмагнай

 

15 : 28
2025-7-12

Аймгийн арслан М.Бэлгүтэй, Н.Өсөхбаяр, Ш.Отгонтөгс нар Монгол Улсын начин цолны болзол хангалаа

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэй Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анараар тав давж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболдоор тав давж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайгаар тав давж  Монгол Улсын начин цолны болзол хангалаа. 

 

 

14 : 51
2025-7-12

Тавын даваад Улсын харцага Б.Цэдэнсодном,  Улсын начин Л.Энхсаруул нар туналаа

515727411_1027675216021534_4666931969764990193_n

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын начин Б.Чимэдванданг

 


 Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс 

 Завхан аймгийн Идэр сумын харьяат, Аймгийн арслан А.Нармандахыг

 


Ховд аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан О.Наранбаатарыг

 


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж 

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат,  Аймгийн арслан М.Бямбадоржийг

 


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Аймгийн арслан Н.Баяржаргалыг

 


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгсийг

 


Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаярыг

 


Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Аймгийн арслан О.Баярбаасанг

 


Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Улсын начин Х.Цогтгэрэлийг

 


Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэйг

 


Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Аймгийн арслан Б.Очирхүүг

 


Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг

 


Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнайг

 


 Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат

 Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэлийг

 


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргалыг тус тус амлан авч,

 


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын харцага Б.Цэдэнсодном

Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул нарыг хэн ч амлалгүй тунаж үлдлээ.

14 : 08
2025-7-12

Аварга С.Мөнхбат Арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд дөрвийн даваанд өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүд: 
Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Н.Баяржаргалд, улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан О.Баярбаасанд, улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан М.Билгүтэйд, улсын заан Б.Батмөнх аймгийн арслан А.Нармандахад, улсын заан Б.Серик аймгийн арслан Ш.Отгонтөгсөд, улсыг харцага Н.Золбоо аймгийн арслан М.Бямбадоржид, улсын харцага Г.Ганхуяг аймгийн арслан О.Наранбаатарт, улсын харцага Т.Баасанхүү аймгийн арслан Б.Очирхүүд, улсын харцага Г.Бадрах аймгийн арслан Н.Өсөхбаярт, улсын харцага Э.Даш улсын начин Л.Энхсаруулд, улсын харцага Э.Ууганбаяр улсын начин Э.Мөнжаргалд, улсын начин Н.Амарсанаа улсын харцага Б.Цэдэнсодномд, улсын харцага Ц.Мөнхбаяр улсын начин Э.Батмагнайд, улсын начин Б.Түвшинтөгс улсын начин Б.Чимэдванданд, улсын начин О.Түмэн улсын начин Х.Цогтгэрэлд, улсын начин Б.Лхагвадорж улсын начин Б.Түмэндэмбэрэлд тус тус өвдөг шороодлоо. 
13 : 43
2025-7-12

Дөрвийн даваанд аймаг, цэргийн цолтой 10 бөх барилдаж байна

3iin davaanii ontsloh agshnuud (34 of 37)

Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд барилдаж буй аймаг болон цэргийн цолтой бөхчүүдийг танилцуулж байна.

  • Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Мөнх-Од,
  • Бүрд сумын харьяат, Аймгийн арслан М.Даваасүрэн,
  • Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Аймгийн арслан Н.Баяржаргал,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс,
  • Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Аймгийн арслан О.Баярбаасан,
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Аймгийн арслан Д.Батболд,
  • Дорноговь аймгийн Айраг сумын харьяат,  Аймгийн арслан М.Бямбадорж,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Алтанцоож,
  • Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Ц.Төмөрцоож,
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат,  Аймгийн харцага Г.Гантулга,
12 : 41
2025-7-12

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ

3iin davaanii ontsloh agshnuud (4 of 37)

Дөрвийн давааны ам авч дуусан, барилдаан эхэллээ.

Дөрвийн давааны оноолттой танилцана уу.

Дархан аварга Н.Батсуурь, Увс аймаг –  Аймгийн харцага Г.Гантулга, Говь-Алтай аймаг

Улсын аварга П.Бүрэнтөгс, Увс аймаг – Цэргийн заан Ө.Батсуурь, Архангай аймаг

Улсын аварга О.Хангай, Ховд аймаг – Аймгийн заан Б.Бадамдорж, Сүхбаатар аймаг 

Улсын аварга С.Мөнхбат, Увс аймаг  – Аймгийн арслан Н.Баяржаргал, Хэнтий аймаг

Улсын аварга Ц.Содномдорж, Хөвсгөл аймаг – Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, Өмнөговь аймаг

Улсын арслан Б.Орхонбаяр, Сэлэнгэ аймаг – Аймгийн арслан П.Хүрэлбаатар, Хөвсгөл аймаг

Улсын арслан Э.Оюунболд, Хэнтий аймаг  – Аймгийн арслан М.Эрхэмбаяр, Булган аймаг 

Улсын арслан Ц.Бямба-Отгон, Өвөрхангай – Аймгийн арслан О.Баярбаасан, Архангай аймаг 

Улсын арслан Р.Пүрэвдагва, Архангай аймаг – Аймгийн арслан М.Бэлгүтэй, Дорнод аймаг

Улсын гарьд Б.Гончигдамба, Завхан аймаг – Цэргийн арслан Б.Өлзийсайхан, Өвөрхангай

Улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймаг – Аймгийн арслан Д.Батболд, Сүхбаатар аймаг

Улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймаг – Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Баянхонгор аймаг

Улсын заан Б.Батмөнх, Төв аймаг – Аймгийн арслан А.Нармандах, Завхан аймаг 

Улсын заан Д.Анар, Дорноговь аймаг – Аймгийн арслан Б.Нямсамбуу, Увс аймаг

Улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймаг –  Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Ховд аймаг

Улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймаг – Аймгийн арслан Ш.Мөнх-Од, Ховд аймаг

Улсын заан Б.Серик, Баян-Өлгий аймаг- Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Хэнтий аймаг

Улсын заан Д.Хүдэрбулга, Төв аймаг –  Аймгийн арслан М.Даваасүрэн, Өвөрхангай аймаг

Улсын заан С.Сүхбат, Арханхангай аймаг – Аймгийн арслан Э.Баасанжав, Хөвсгөл аймаг

Улсын харцага Н.Золбоо, Баянхонгор аймаг, – Аймгийн арслан М.Бямбадорж, Дорноговь аймаг

Улсын харцага Б.Зоригтбаатар, Архангай аймаг –  Аймгийн арслан Н.Амгаланбаатар, Дундговь аймаг

Улсын харцага Г..Ганхуяг, Ховд аймаг –  Аймгийн арслан О.Наранбаатар, Өвөрхангай аймаг

Улсын харцага Т.Баасанхүү, Увс аймаг –  Аймгийн арслан Б.Очирхүү, Булган аймаг 

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Архангай аймаг –  Аймгийн арслан Д.Алтанцоож, Хэнтий аймаг 

Улсын харцага Г.Бадрах, Хэнтий аймаг –  Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Сүхбаатар аймаг

Улсын харцага Э.Даш, Дундговь аймаг –  Улсын начин Л.Энхсаруул, Увс аймаг

Улсын харцага Э.Ууганбаяр, Төв аймаг – Улсын начин Э.Мөнхжаргал, Архангай аймаг

Улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймаг –  Улсын начин М.Амарсанаа, Завхан аймаг

Улсын харцага Ц.Мөнхбаяр, Увс аймаг – Улсын начин Э.Батмагнай, Баянхонгор

Улсын начин Б.Чимэдвандан, Завхан аймаг –  Улсын начин Б.Түвшинтөгс, Булган аймаг

Улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймаг –  Улсын начин О.Түмэн, Увс аймаг

Улсын начин Б.Лхагвадорж, Өвөрхангай аймаг- Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймаг

12 : 35
2025-7-12

Гурвын даваанд амлагаагаа дийлэлгүй өвдөг шороодсон12 бөх байна

3iin davaanii ontsloh agshnuud (2 of 37)

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд амлан авсан бөхчүүддээ өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүдийг танилцуулж байна. Амлагаагаа дийлэлгүй өвдөг шороодсон нийт 12 бөх байна.

  • Улсын аварга Г.Эрхэмбаяр — Аймгийн арслан Д.Батболдыг амлан авч, 13 минут 32 секунд барилдаж унав.
  • Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ — Аймгийн арслан Ш.Мөнх-Одыг амлан авч, 1 минут 55 секунд барилдаж унав.
  • Улсын арслан Д.Ганхуяг — Аймгийн арслан М.Даваасүрэнг амлан авч, 4 минут 16 секунд барилдаж унав.
  • Улсын арслан Х.Мөнхбаатар — Аймгийн арслан Н.Баянжаргалыг амлан авч, 51 секунд барилдаж унав.
  • Улсын гарьд М.Баяржавхлан — Аймгийн арслан Ш.Отгонтөгсийг амлан авч, 2 минут 41 секунд барилдаж унав.
  • Улсын гарьд Д.Рагчаа — Аймгийн арслан О.Баярбаасан-г амлан авч, 2 минут 46 секунд барилдаж унав.
  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан — Аймгийн харцага Г.Гантулгыг амлан авч, 12 минут 20 секунд барилдаж унав.
  • Улсын заан Н.Жаргалбаяр — Улсын начин М.Амарсанааг амлан авч, 6 минут 2 секунд барилдаж унав.
  • Улсын заан Д.Баасандорж — Аймгийн арслан М.Бямбадоржийг амлан авч, 9 минут 17 секунд барилдаж унав.
  • Улсын заан М.Өсөхбаяр — Аймгийн арслан Д.Алтанцоожийг амлан авч, 6 минут 26 секунд барилдаж унав.
  • Улсын заан Б.Соронзонболд — Аймгийн арслан Ц.Төмөрцоожийг амлан авч, 2 минут 51 секунд барилдаж унав.
  • Улсын харцага Ш.Пүрэвгарьд — Аймгийн арслан Ч.Алтангэрэлийг амлан авч, 10 минут 3 секунд барилдаж унав.

Унасан улсын цолтнууд дунд Улсын аварга 1, Улсын арслан 3,  Улсын гарьд 3, Улсын заан 4, Улсын харцага 1 байна.

11 : 00
2025-7-12

Аймгийн арслан А.Нармандах Улсын начин Д.Амарсайханаар гурав давлаа

Үндэсний бөх-Үнэт өв бөхийн барилдаан 4-н даваа (27 of 52)

 Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

 

ймгийн арслан А.Нармандах Улсын начин Д.Амарсайханаар гурав давлааАймгийн арслан А.Нармандах Улсын начин Д.Амарсайханаар гурав давлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.90.57

шинэ залуу хүчитнүүдийг аварга Хадбаатар, Оюунболд нарын гашуун бөгөөд эмгэнэлт замд түлхэх арга тактик төлөвлөгөө боловсрогдсон байгаа Монгол бөхийн ариун дэвжээнд нээг их том хар хэрээнмй сүүдэр гамшиг дагуулдаг болоод удлаа. СЭРЭЭМЖЛЭГТҮН. Орхонбаярыг улсын ерөнхийлөгчөөс арслан цол гардах агшинд дотор жихүүцэж хирд хиймээр харсан тэр хэрээ тонилог

Avatar

Зочин 2025-07-12 202.131.225.197

Гарчигаа хүртэл алдаатай бичих юмаа. НАНЧИН гэж муухай харагдаж байна шүү.
Энэ сайтад үг үсгийн алдааг харж залруулдаг редакци хийдэг хүн байна уу?

Avatar

УЛААНГОМ 2025-07-12 71.231.226.125

УВСЫН ХОЕР АВРАГА МОНГОЛ БОХИЙН ШИНЭ ЗАЛУУ ХАЛААГ ДАГУУЛАН ГАРГАЖ ИРЛЭЭ. ЭНЭ ЗАЛУУЧУУД АВРАГА БОЛТХАА. ГЭХДЭЭ Л УВСЫН ХОЕР АВРАГАТ ТУРУУЛЭХИЙСЭН ГЭСЭН ХУСЭЛ ТЭМУУЛЭЛ БАЙГАА. ТЭД БУУЖ ОГОХГУЙ. ХООРОНДОО БАРИЛДАЖ ЗАВААРАХГУЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ МОН ЧАНАР

Avatar

зочин 2025-07-12 66.181.160.121

Их л бяртай юмбилээ ..Шинжилгээ нь гайгүй байгаа л гэж зальбирж сууна

Avatar

зочин 2025-07-12 66.181.191.157

Долоовор хуруугаа гозойлгоод гүйгээд байсан нөхөр түрүүлсэн юм уу?

Avatar

Нэргүй 2025-07-12 81.9.119.50

))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-12 202.126.90.61

Халхын Наадамд Халх бөхчүүд нь түрүүлж Халхуудын санаа амарчээ. Одоо Монгол улс Баян-Өлгйи, Увс 2-оо Хятад, Оросд өг

Avatar

ABCD-korea-gaas 2025-07-12 106.102.128.157

юу хуцаад байгаа өмхий өт вэ чи ! Баян-Өлгийн хасгууд зайлбал зайлна биз . дөрвөд халх 2 салбал ямонгол улс мөхнө гэдгийг мэддэггүй п***а юу эсвэл тийм хорон хуваагчийн шээсүү чи

Avatar

Нэргүй 2025-07-12 202.126.90.61

Гантай жил гантай Говийн аймгууд гойд нааддаг юм бнаа.

Avatar

Нэргүй 2025-07-12 66.181.188.78

Батмагнай сайхан барилдаж түрүүллээ. Үзүүрт үлдэхэд нутгаас нь зөвлөөд хүрээлээд авчих улсын цолтой бөхчүүд ховорхон байх шиг байлаа. Сүхбат гарьд байсан бол дэргэд нь байх байсан болов уу хөөрхий гэж бодож суулаа. Ганц нэг анхаарах зүйл байна. 1-т давчаад хэт их хөөрч гараа зангидаад савчаад гүйгээд байх юм. Үндэсний соёлоо бодож сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн ч хэв дундыг барих нь зөв. 2 т түрүүлчээд хэт баярлаад үндэсний бөхий ёс жаъягаа бүрэн гүйцэтгэсэнгүй.

Avatar

Нэргүй 2025-07-12 66.181.188.78

уг нь давсан бөх туг руу дэвж гүйж ирээд тахимаа авдаг. Тэрийг хийсэнгүй. Залуу хүн их баярласандаа зарим зүйлийг орхигдуулах шиг боллоо. Бас түрүүлсэн бөх газар сунаж хэвтэх өвдөглөх ч сайнгүй юм шиг санагддаг. Өсөхбаяр санжаадамба бүрэнтөгс бүгд түрүүлчээд элгээрээ газар түрийлгээ харж хэвтээд хийморь нь хаях шиг болсон дахин түрүүлж чадаагүй шүү. Бөхчүүд бодож үзвэл дээр шүү. Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэхэд болно зүлгэн дээр өвдөглөх хэрэггүй юм.

Avatar

Нэргүй 2025-07-12 202.126.90.61

Гантай зуны наадам

Avatar

Нэргүй 2025-07-12 66.181.188.78

Мөнхбаатар гэж бөх засаад байгаа уртын дуучин халтуурдахгүй шүү. Хүннү гүрэн байгуулагдсан 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадам гэж дуудана шүү. Мөнхбаатар өнгөрсөн жил орхонбаярыг засч байхдаа ч гэсэн алцганаад байсан. Сүүлийн үед энэ нөхөр хэтэрхий фантастик, пи ар болоод байна шүү.

Avatar

Зочин 2025-07-12 202.126.91.57

Mөнх-Эрдэнэ бол үнэн утгагүй харагдаж байна лээ, ингэж өөрийгөө, үндэсний бөхөө доромжилж байх ч гэж дээ цагийн юм цагтаа гэдэг дээ

Avatar

Нэргүй 2025-07-12 188.162.254.91

ямар монхэрдэнэ бэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж