Дэлхийн хамгийн хурдан CPU

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан CPU

1.4 GHz-ийн давтамжтай CPU дэлхийн хамгийн өндөр хурдтай CPU байсан үеийг санаж байна уу? Хэдхэн л жилийн өмнө шүү дээ. Саяхан IBM 5.2GHz-ийн хурдтай z196 CPU-гаараа процессорын давтамжийн рекордыг эвдлээ. Мэдээж хэрэв компьютер сонирхогч бол оверклокчид CPU-ныхаа давтамжийг үүнээс илүү гаргаж байсан тухай сонсож л байсан байх (маш сайн хөргөх төхөөрөмжийн тусламжтайгаар шүү дээ).

Харин уг CPU бол өөр. Шингэн азотын гэх мэтийн элдэв төрлийн хөргөх төхөөрөмжгүйгээр зүгээр энгийн давтамж нь л 5.2 GHz. 4 цөмтэй, 45 нм-ийн технологиор бүтээгдсэн бөгөөд, 1.4 тэрбум транзистортой, 50 тэрбум үйлдлийг секундэд гүйцэтгэдэг аж.

Эх сурвалж: Компьютер таймс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж