ЦЕГ: Баярын өдрүүдэд архидан согтуурсны улмаас бусдын амь насыг хөнөөжээ

ЦЕГ: Баярын өдрүүдэд архидан согтуурсны улмаас бусдын амь насыг хөнөөжээ

ЦЕГ: Баярын өдрүүдэд архидан согтуурсны улмаас бусдын амь насыг хөнөөжээ

 Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 4700 орчим алба хаагч ажиллаж байна. Баяр наадмын эхний өдөр буюу /2025.07.10/-ны өдөр цагдаагийн байгууллага нийт 2032 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 89 нь гэмт хэргийн шинжтэй, 727 нь зөрчлийн шинжтэй,298 нь зам тээврийн осолтой холбоотой байжээ.

Баярын өдрүүдийн онцлог тохиолдлууд дундаас дараах нөхцөл байдал онцлог дуудлага мэдээллийг танилцууллаа.

Архидалттай холбоотой амь нас хохирсон хэрэг бүртгэгдэв. Хэнтий аймагт баяр наадам тэмдэглэж байсан гэр бүлийн хүрээнд архидан согтуурсны улмаас нэгнийхээ амь насыг хохироосон байж болзошгүй хэрэг гарсан талаар мэдээлжээ. Хэргийг холбогдох нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Гадаадын иргэний банкны карт ашиглан 4.500.000 мянган төгрөгийг хулгайлжээ

Сүхбаатар дүүрэгт БНСУ-ын иргэн хэтэвчээ алдсан тухай гомдол бүртгэгдсэн бөгөөд тухайн этгээдийн картыг ашиглан гурван удаагийн гүйлгээ хийж, 4500000 мянган төгрөг хууль бусаар авсан тохиолдлыг мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтийг халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтжээ

Долоодугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гарах чиглэлийн замууд ачаалалтай байж, нийт 150000 орчим тээврийн хэрэгсэл орон нутаг руу хөдөлсөн байна.

Өвөрхангай аймагт хоёр автомашин мөргөлдөж тав хүн гэмтсэн, Баянхонгор аймагт автомашин онхолдож, хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй иргэдийг хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг ЦЕГ-аас онцгойлон сануулж байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Live stock 7 цагийн өмнө 202.9.46.148

Мал!

Avatar

Нэргүй 2025-07-12 81.9.119.50

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-12 103.212.116.56

SEKSDI MASSAJLI80855877ANUSDAAD BOOB DOLOON VANXANDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж