"Монголын үндэсний бөх мэргэжлийн спорт болох хэрэгтэй юу?"

"Монголын үндэсний бөх мэргэжлийн спорт болох хэрэгтэй юу?"

"Монголын үндэсний бөх мэргэжлийн спорт болох хэрэгтэй юу?"

Бөх бол монголчуудын бахархал, наадмын гол чимэг. Гэхдээ өнөө цагт хүмүүс “Үндэсний бөх ч бас шинэчлэгдэх хэрэгтэй юм биш үү?” гэж ярих болов. Спорт болгон хөгжиж, мэргэжлийн түвшинд хүрч байхад монгол бөх хэрхэн урагшлах вэ? Мэргэжлийн спорт болох боломжтой юу? Энэ талаар спортын тайлбарлагч Б.Батзаяа Стерлингийн их сургуульд суралцаж байхдаа судалжээ. Түүний судалгааны ажлын нэр нь Монголын үндэсний бөх мэргэжлийн (спорт) болох хэрэгтэй юу?.

Б.Батзаяа 2016 онд MNB Спорт сувгийн захирал байхдаа дотоодын контентын үнэ цэнийг ойлгожээ. Тухайн үед монголчууд гадаадын спорт контент болох УЕФА Аваргуудын лиг, Английн Премьер лиг, NBA-ийн тоглолтуудыг шимтэн үздэг байсан аж. Тиймээс л энэ дунд монгол контент байх хэрэгтэй гэж үзсэн гэнэ. Ингэхдээ монгол бөхийг хөгжүүлвэл болох юм байна гэж бодсон хэрэг. Учир нь монгол бөх бол бэлэн үзэгчидтэй, хөрөнгө оруулагчидтай, суурьтай байсан боловч мэргэжлийн түвшинд хөгжөөгүй байв.

Дээрх шалтгааны улмаас тэрбээр үндэсний бөхийг мэргэжлийн спорт болгохын тулд судалгаа хийж, төсөл боловсруулжээ. Энэ төслийн хүрээнд дараах тулгамдсан асуудлуудыг шийдсэн.

  1. Монгол бөхийн талаарх статистик мэдээлэл байхгүй
  2. Шууд дамжуулалтын чанар муу
  3. Өгөгдөл, дата хөтлөлт байдаггүй

Шийдэхдээ бөхийн барилдааныг статистикжуулж, шууд дамжуулалтыг илүү олон талаас технологийн дэвшилттэй дамжуулжээ.

Энэ талаараа Б.Батзаяа ярихдаа "2018 оны наадмын бөхийн барилдааны шууд дамжуулалт өөр түвшинд байсан даа. Шууд дамжуулалтын үеэр 100 гаруй статистикийг шууд үзэгчдэдээ хүргэж байсан. Түүний дараахан би Их Британийг зорьж, магистрт суралцсан юм. Тухайн үед багшдаа судалгааныхаа ажлын сэдвийг хэлэхэд ‘Боломжтой юм байна’ гэсэн. Тэгээд намайг сүмог судал гэлээ. Би ч сүмогоос гадна "-стан"-ы орнуудын бөхийн барилдааныг судалсан" гэлээ.

Япон улсын хувьд үндэсний сүмо бөхөө хөгжүүлэхэд өнгөт телевизийн үүрэг оролцоо их байжээ. 1960-аад өнгөт телевиз хөгжихтэй зэрэгцэн сүмо бөх мэргэжлийн спорт болох эхлэлээ тавьсан гэх. Угтаа Японд сүмо бус мэргэжлийн бөх буюу бүдүүлгээр хэлэхэд зодолддог бөхийн спорт олны анхааралд байсан аж.

Тэгвэл шууд дамжуулалт сайжирч, теле дүрсний тусламжтайгаар сүмогийн үнэ цэн нэмэгджээ. Үйлчилгээний газрууд, зах худалдааны төвүүд ч том дэлгэцээр сүмо үзүүлдэг болсон аж. Мөн гадаад бөхчүүд орж ирснээр өрсөлдөөн ширүүсч, шинэ өнгө төрхийг нэмэв.

Монгол бөхийг мэргэжлийн спорт болгоход хэд хэдэн зүйл онцгой анхаарах хэрэгтэй. Тодруулбал, допинг. Зарим бөх сонирхогчид монгол бөхийг үндэсний өв соёл гэдэг утгаар нь допингийн шинжилгээ шаардлагагүй гэж ярьдаг. Гэвч допингийн шинжилгээ бол мэргэжлийн спортын салшгүй нэг хэсэг билээ.

Нөгөө талаараа монгол бөхийн цолны эрэмбэ, ам авдаг байдал нь дэлхийд хосгүй. Энэ нь мэргэжлийн спортоос ялгарах нэгэн онцлог. Үүнийг мэргэжлийн спортод тусгахдаа тусдаа эрэмбэ тогтоох шаардлагатай. Бөхийн холбоо ч өнгөрсөн намраас хойш зал танхимын барилдаанд зориулан чансааны оноо олгож, улирлын төгсгөлд урамшуулдаг болсон нь үүний эхлэл гэлтэй. Мэдээж төрийн баяр наадам цолны эрэмбээрээ явах нь зүйтэй.

Наадмын бөхийн барилдаан, мэргэжлийн бөхийн барилдаан хоёроо л тусад нь зохион байгуулах шийдэл бий.

Б.Батзаяа "Ам авдаг байдлыг шийдэхэд их амархан. Төрийн том барилдаанууд руу орох шаардлагагүй. Сүмо шиг хоёр сар тутамд нэг удаа залны барилдаанаа мэргэжлийн түвшинд хийхэд л болно. Ингээд л өөр түвшинд гарна. Үүнийг 2018 онд харчихсан. Монгол бөхөд мэргэжлийн спортод байдаг үзэгч нь байна, хөрөнгө оруулагч нь байна. Харин хоёр л зүйл алга. Телевизийн продакшн болон засаглал менежмент алга. Үүнийг л шийдчихвэл мэргэжлийн спорт болно" гэв.

Үндэсний бөх мэргэжлийн спорт болж чадвал шагналын сан, ивээн тэтгэгч, үзэгчид гээд бүх анхаарал тийш чиглэнэ. Тиймээс наадам бол уламжлалт тэмцээн, харин мэргэжлийн бөхийн шинэ систем бол орчин үеийн спортын тэмцээн байхаар тусгаарлан хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ үндэсний бөх мэргэжлийн спорт болвол олон улсад гарч чадах болов уу?

Мэргэжлийн сүмо Япондоо өндөр хөгжсөн ч, олимп болон олон улсад нэвтэрч чадаагүй. Гэхдээ дотооддоо тогтолцоогоо зөв байгуулсан тул амжилттай хэвээрээ л байна. Монгол бөхийн хувьд ч шууд дэлхийд гарна гэж мөрөөдөхөөс илүү, Монголдоо тогтолцоогоо цэгцлэн, монгол туургатны хэмжээнд хөгжих нь илүү бодит зорилго гэж Б.Батзаяа үзэж байна.

Тэрбээр "Багийн спорт Монголд хөгжихгүй л хүмүүс ярьдаг байсан. Гэтэл одоо бүх зүйл өөр болсон нь харагдлаа. Үндэсний бөх ч мэргэжлийн спорт болох боломжтой. Гэхдээ манай бөх бол спорт, урлагийг хамтад нь авч явдаг. Нэгдүгээрт, өв соёлыг байнга хадгална гэдэг нь том давуу тал мэт боловч нөгөө талаараа энэ нь спорт болж хөгжихөд чөдөр тушаа болдог гэх юм уу даа. Үүнийг л монголчууд ойлгодоггүй" гэлээ.

Үндэсний бөхийг мэргэжлийн спорт болгоход бөхчүүдийн оролцоо тун чухал. Допинг, дүрэм журам, сахилга хариуцлага, гэрээний тогтолцоо яригдана. Мэргэжлийн спортын шалгуур бол зөвхөн "сайн барилдах" биш, сахилга баттай, ёс зүйтэй байх, дүрмээ дагах, хариуцлага хүлээх гэдэг ойлголт бий.

Өнөө үед үндэсний бөхийн нэр хүнд, өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй зүйл гэвэл допинг билээ. Тэгвэл Б.Батзаяагийн хэлснээр допингийн зөрчил их байгаа шалтгаан нь үндэсний бөхийн шагнал, шан харамж гэнэ. Хэрэгцээг нь хангах байр, машин, хөрөнгө мөнгө ганцхан давааны цаана харагдаж байгаа учир бөхчүүд допинг хэрэглэж, өрсөлдөгчөөсөө илүү бяр тэнхээ, тэсвэр хатуужилтай болохыг эрхэмлэх шиг.

Б.Батзаяа "Энэ асуудлыг олимптой холбомоор байна. Олимпод ч допингийн асуудал яригддаг. Шагнал нь өндөр юм чинь тэр шагналыг авахын тулд 1-2 хоногт допинг хэрэглээд таван өрөө байр, 570 машинтай болж байвал хэн ч хэрэглэх гэж үзнэ. Олимпийн аварга болчих л юм бол нэр үлдэнэ шүү дээ. Эртнээсээ л тамирчид допинг хэрэглэж ирсэн. WADA ч үүнтэй тэмцэж, жил бүр зохицуулалт, хориглосон эмийн жагсаалт гаргадаг ч тамирчид цоорхойг нь олсоор л байна. Өөрөөр хэлбэл, журамд ороогүй бодис хэрэглэж байна" гэв.

Допингоос гадна өөр нэгэн асуудал нь спорт, улс төр хоёр хамт байх уу, салангид байх уу гэдэг. Мэргэжлийн спортод энэ хоёр тусдаа байдаг боловч үндэсний бөхийн барилдаан нь төрийн баяр наадмын нэг хэсэг учир одоогоор тусад нь авч үзэх боломжгүй. Тиймээс тусад нь гаргаж, мэргэжлийн бөхийн барилдаан бий болгож байж л элдэв найраа, шударга бус өрсөлдөөнөөс салах боломжтой.

Б.Батзаяа "Хувийн хэвшил л үүнийг хийнэ. Улстөрчид үүнийг хийнэ гэж хэзээ ч байхгүй. Манайд олон жилийн дараа л ийм болох байх. Монгол шиг жижиг орнуудад спорт улс төртэй холбоотой хөгждөг. Гэхдээ удаан ингэж явахгүй ээ. Бөхийн төрлүүд л улс төртэй холбоотой явдаг ажиглагддаг" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tergei 11 минутын өмнө 66.181.178.25

Yu ch meddeguu hvn bnalee am bansal

Avatar

иргэн 2025-07-12 202.126.91.41

ИХ МЭДЭГЧ ГУАЙ ТЭГЭЭД ЗОГСЧИХООРОЙ

Avatar

Нөү 2025-07-12 202.9.46.148

Ёстой шал хэрэггүй!

Avatar

зочин 2025-07-12 103.57.93.94

Монголчууд өөрсдөө бараг үздэггүй, барилцаад зогсчихдог,залхуу хүрмээр тэмцээн гэдэг, Үндэсний спортыг тэр үндэстэн л сонирхоно, Дуу хуурыг ч ялгаагүй, бусад үндэстэн ойлгохдоо муу,

Avatar

Нэргүй 2025-07-12 81.9.119.50

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

ИРГЭН 2025-07-12 66.181.189.29

ямарч боломжгүй!!! ийм цаг наргүй хэмжээ хязгааргүй, хээл хахууль, бузар булай бүхэн шингэсэн Монгол бөх боломжгүй!!!

Avatar

зочин 2025-07-12 103.57.93.94

Бас энгэж доромжилж болохгүй, Манай уламжлалт соёлын нэг, Бөхөө хүндлэх хэрэгтэй, Уламжлалаа хөгжүүлэх хэрэгтэй

Avatar

Т1 2025-07-12 202.9.46.148

огт хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж