"Тесла" компани энэ сарын 15-нд Энэтхэгийн Мумбай дахь Бандра Курла цогцолборт үзэсгэлэнгийн танхимаа нээх гэж байна. Ийнхүү "Тесла" Энэтхэг улсад албан ёсоор анх удаа орж ирж байна. Энэтхэгийн хэрэглэгчид автомашинуудыг үзэж сонирхохоос гадна энэ үеэр шууд худалдан авалт хийх боломжтой.
Элон Маск өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой технологи, инноваци зэрэг салбарт хамтран ажиллах талаар ярилцсан. Мөн "Тесла"-г зах зээлд хэзээ гаргахаар анхааралтай төлөвлөж байгаа гэж байв.
Энэтхэгт зарагдаж буй "Тесла"-ийн машинуудыг өмнө нь Шанхай, Берлин зэрэг газраас импортолдог байсан. Өдгөө Энэтхэгт борлуулалтаа эхлүүлснээр Хятадын "BYD", дотоодын тоглогч "Tata Motors" нарт сорилт болно.
Энэтхэгийн цахилгаан автомашины импортын татвар 70 орчим хувьтай байдаг нь "Тесла"-д тулгарч болзошгүй бэрхшээлүүдийн нэг.
Ямартай ч тус компани Мумбайд ажлын байрны заруудаа нийтлээд эхэлжээ. Үүнд, үзэсгэлэнгийн танхимд ажиллах зөвлөх, аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн операторууд зэрэг ажлын байр багтаж байна. Мөн нийслэл Шинэ Дели хотод дэлгүүрийн менежерүүд зэрэг албан тушаалуудад ажилтан авах гэж байна.
Нэргүй 2025-07-12 202.126.91.241
Энэтхэг буруу талт замын хөдөлгөөнтэй учраас Теслад хохиролтой л байгаа.
Нэргүй 2025-07-12 81.9.119.50
)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom