960 удаа жолооны шалгалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

960 удаа жолооны шалгалт өгчээ

Өмнөд Солонгосын 69 настай эмээ 960 дахь удаагийн оролдлогоороо жолооны курсийн тестийн шалгалтаа амжилтай өгснөөр тухайн газрынхаа олны танил болжээ. Ча Са Сун гэдэг эмээгийн овог нь солонгос хэлээр тээврийн хэрэгсэл гэсэн утгатай бөгөөд одоо тэрбээр тус улсын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Хьюндай” компанийн зар сурталчилгаанд тоглохоор болсон байна. Ча Са Сун эмээ 2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгалт өгсөн бөгөөд гурван жилийн хугацаанд өдөрт нэг, долоо хоногт таван удаа жолооны шалгалт өгч байжээ. Сүүлдээ түүний чармайлт удааширч, долоо хоногт хоёр удаа шалгалт өгөх болжээ. “Энэ бүхний эцэст тэрбээр жолооны үнэмлэхээ авч байна. Бид түүнд баяр хүргэсэн” гэж Ча эмээгийн жолооны багш хэлжээ. “Би ач нараа дагуулан амьтны хүрээлэн руу авч явахыг хүссэн учир жолооны үнэмлэхтэй болохыг хүссэн” гэж Ча эмээ хэлсэн байна.

Эх сурвалж: MОНЦАМЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж