Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн тохиож байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг оройн 21.00 цагт давтан тоглоно. Оройн тоглолтын тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.
Наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажилласан ба баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулан өв соёл, үнэт зүйлс, бахархал, нандин эрхэмлэлийг цогц урлагийн үзүүлбэрээр үзэгчдэд нээлтийн арга хэмжээг хүргэлээ.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож байгаа билээ. “Баясал цэнгэл нь ард түмний баяр хөөр боловч үүний ард ухаарал мөнхөд дагах ёстой” гэдгийг наадмын зохион байгуулагч онцолж байна.
С.УЧРАЛ
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom