НЭМЭЛТ:
Хоёрын даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын цолтой харимал бөхчүүд олноор өвдөг шороодов. Мөн улсын цол горилж байсан У.Береке, М.Еркебулан, Х.Наранбаяр тэргүүтэй аймгийн арслан цолтнууд наадмаа өндөрлүүлжээ.
Гурвын даваа маргааш өглөө 09.00 цагт эхэлнэ.
Хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Д.Хадбаатар аваргын хүү аймгийн нэмэх начин Х.Мягмарсүрэнд өвдөг шороодлоо. Мөн улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ө.Даваабаатар, Х.Гантулга зэрэг цолтнууд унажээ.
Улсын харцага А.Цацабширыг хэдхэн хоногийн өмнө аймгийн арслан цолны болзол хангасан цэргийн заан Ө.Батсуурь давжээ.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг Дархан аварга Н.Батсуурь магнайлж, хүчит 516 бөх Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ үнэн хүч, уран мэхийг уралдуулна.
Сонирхолтой нь, дархан аварга Г.Өсөхбаяр энэ жил зодоглохгүй аж. Түүний хувьд монгол төрийн наадам дархан аваргатайгаа байж л бүтэн болдог гэж ярьдаг. Тэгвэл өнгөрсөн жил Н.Батсуурь дархан аварга болсон учир энэ жил санаа амар, асраас шавь нараа дасгалжуулах аж.
Мөн аварга цолтой бөх наадамд түрүүлэхийн төлөө л барилдах хэрэгтэй гэж байсан С.Мөнхбат аварга энэ жил зодоглохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн жил наадамд зодоглоогүй билээ. Тэгвэл энэ жил барилдана. Барилдана гэдгээ ч мэдэгдэх шиг Увс нуур галынхаа сорилго барилдаанд үзүүрлэсэн юм.
















Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Zocho 2025-07-11 202.55.188.109
Өсөхөө зүүнд л гарахгүй бол үхэхгээд байгаа юм шиг байдаг байсан. Хэдэн цаасны бараа харсан юм байхдаа тэнгэргүй хар хог
Нэргүй 2025-07-11 202.9.40.113
БӨХӨӨ ЗООПАРКИЙН ХАШААН ДОТОР ХИЙДЭГ НЬ ЖААХАН ТИЙМЭРХҮҮ … БУСДААР БОЛ ОК !
Нэргүй 2025-07-11 202.126.90.191
зоопарк шүү дээ.торгүй болохоос