Өнө эртний түүхт эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай улсын эрхэм ард иргэд ээ.
Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс, тэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулж, тулгар төрөө мандуулж, түүх соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ. Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлах Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм. Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 35 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааны музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэ жил Их Эзэн Хааныхаа алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, Чингис хааны музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо. Мөн эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд Монгол төрийн алтан соёмбот төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Монгол хүн, монгол хүн амь нэгтэй байдаг гэж манай ард түмэн ярьдаг. Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл сүүлээр төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй соёлтой ард түмэн. Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс дэлхийн Адууны өдрийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассемлей хэлэлцэж, Монголын үндэсний их баяр наадмаар "Дэлхийн адууны өдөр"-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.
Монголчууд бид агуу их хааныхаа үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа ухамсарлан Их Эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, бэлгэ сургаалийг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ бататган бэхжүүлж хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.
Миний Монголын ард иргэдээ.
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Хүүк пяздуу 2025-07-11 202.9.46.148
Худлаа aaшиж л байна даг.
Нэргүй 2025-07-11 103.57.95.68
Хүрэлсүх үг хэлээд хэлээд алга таших хүн байсангүй дээ хөөрхий. АН ын тамгыг хуулбарлаж эрдэнэд өгч, АН ыг самарч, Ерөнхийлөгчийн сонгуулиар я***н эмээс өөрцгүй гахай эрдэнийгээ амалж авч шуумардан хаяж ард түмэнд тараа таниулсан хүүк энэ жилийн наадмаар эх орноосооо урвасан хулгай, хятадын тагнуул эм хулан нэртэй матар блаавгайг уучилсан нь бүр нэрмээс болох шиг боллоо.