Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны долдугаар сарын 11-ний байдлаарх улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг хүргэлээ. Нийт батлагдсан тохиолдол 12064 хүрчээ.
Эдгэрсэн хүн 11346, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нь 334, гэрийн хяналтад байгаа нь 377 байна. Харин нас барсан тохиолдол 7 байна. Эмнэлэгт байгаа өвчтөнүүдийн хувьд хөнгөн 45, дунд 270, хүнд 19 байна.
Өвчлөл хамгийн өндөр хувьтай байгаа насны бүлэг нь 10-14 нас бөгөөд 4720 тохиолдол бүртгэгджээ. Дараагаар нь 0-4 насны хүүхдүүд 2511 болон 5-9 насныхан 1523 хүүхэд улаанбурхнаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдах, халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол хамрагдахыг албаныхан уриалж байна.
С.УЧРАЛ
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom