Гол мөрний усны түвшин огцом нэмэгдэх төлөвтэй байна

Гол мөрний усны түвшин огцом нэмэгдэх төлөвтэй байна

Гол мөрний усны түвшин огцом нэмэгдэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, Сэлэнгэ мөрөн Орхон гол болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хангай нурууны арын Хануй, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, зүүн хажуугийн Хэрлэн /Мөнгөнморьт/, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-20 см-ээр нэмэгдэж, Балж, Улз гол олон жилийн дундаж түвшинг 20-50 см давсан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс үйдэн хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол байхыг анхаарууллаа.

Аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-11 81.9.119.176

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж