НЭМЭЛТ:
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтноолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 ой, Үндэсний их баяр наадмын их насны уралдаан долдугаар сарын 11-ны 12:00-16:00 хооронд болж өндөрлөлөө. Энэ жилийн Үндэсний баяр наадмаар 210 их нас бүртгүүлснээс 161 гарааны зурвасаас шандсаа сорилоо. Үндэсний баяр наадмын зохион байгуулах комисоос их насны бай шагналыг танилцууллаа. Дурдвал,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүү магнайд хурдлав.
- Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн халтар хүрэн аман хүзүүдлээ.
- Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын халтар морь гуравт хурдаллаа.
- Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Жавхлантөгсийн дөлгөөн халтар айргийн дөрөвт оржээ.
- Айргийн тавдугаарт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайвангийн хул морь хурдлан наадамчин олныг цэнгүүллээ.
НЭМЭЛТ:
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худагт яг одоо /2025.07.11/ их насны 196 шандаст хурдан хүлэг гараанаас гарч, уралдаж байна.
БАЯНХОНГОРЫН БУУЦАГААН СУМЫН ХАЛЗАН АЗАРГА ТҮРҮҮ МАГНАЙ ХҮРТЛЭЭ
НЭМЭЛТ:
И.Золбоогийн хурдан халзан азарга түрүү магнай хүртлээ. Монгол Улсын Алдарт уяач И.Золбоогийн төрсөн дүү нь сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Маш их баярлалаа. Төрийнхөө наадамд азарга маань түрүүлсэнд их баярлаж байна. Энэ хурдан хүлэг маань Монгол Улсын Алдарт уяач И.Золбоогийн азарга. Ахынхаа морийг би уядаг юм. Дааган наснаасаа улс, бүсийн хурдан морины уралдаанд уралдаж, түрүүлсэн азарга. Төв аймгийн Алтанбулаг сумын Гансүхийн Хадбаатар найздаа баярлаж байгаагаа хэлье. Тэр хүний унаган адуу юм" гэв.
НЭМЭЛТ:
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтноолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан долдугаар сарын 11-ны 07.00-11.00 хооронд боллоо. Энэ жилийн Үндэсний баяр наадмаар 153 азарга бүртгүүлж, 106 азарга гарааны зурвасаас шандсаа сорилоо.
Үндэсний баяр наадмын зохион байгуулах комисоос азарганы бай шагналыг танилцууллаа. Дурдвал,
- Монгол Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоогийн хүрэн халзан азаргыг 9 настай Б.Мөнхбилэг унаж түрүү магнайд хурдлав.
- Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн уясан Орхон аймгийн Баян-ӨндӨр сумын уяач Г.Бат-Эрдэнийн өрөөл халзан азаргыг 10 настай Г.Гансүрэн унаж аман хүзүүдэв.
- Б.Лхагва-Очир уяачийн уясан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын солонго хүрэн азаргыг 9 настай Б.Намчин унан гуравлалаа.
- Аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан Орхон аймгийн Баян-ӨндӨр сумын уяач Ч.Батжаргалын зээрэн чандмань азаргыг 13 настай Ц.Болд-Эрдэнэ унаж дөрөвлөв.
- Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очирын уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хүрэн халзан азаргыг 10 настай Б.Наранбаатар унаж айргийн тавд хурдлууллаа.
АЗАРГАНЫ УРАЛДААНД 153 ХУРДАН ХҮЛЭГ УРАЛДАЖ БАЙНА
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд 153 сүргийн манлай бүртгүүлсэн байна. Эдгээрээс 30 орчим азарга хасагдсан гэдгийг албаныхан мэдээллээ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хурдан халзан азарга түрүү магнай хүртлээ.
А.Тамир
Нэргүй 2025-07-11 81.9.119.176
)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 2025-07-11 66.181.178.208
Гантай жил морь уралдах замыг сайхан услаад хөрсийг нь чийглээд өгчихвөл шороо босч хүүхэд морь 2-н уушгийг бөглөөд байхгүйм даа.
Зочин 2025-07-11 202.126.90.154
Искра?
Лениний үеийн...бол 2025-07-11 202.9.46.148
Искръ
Нэргүй 2025-07-11 66.181.160.62
Энэ аагим халуунд хол газар хар хурдаар нь морьдоо уралдуулж үйл тамыг нь үздэг хэцүү ч найр наадамтай улс юм даа бид???
Зочин 2025-07-11 45.117.35.25
Хүн амьтны зовлонгоор зугаа цэнгэл хийдэг хүн ардтай Эвдэж хэмхэлж зодож баярлаж баясдаг хүүхдүүдтэй улс шүүдээ бид нар чинь.