Украины тагнуулын албаны ахлах офицерыг хөнөөжээ

Украины тагнуулын албаны ахлах офицерыг хөнөөжээ

Украины тагнуулын албаны ахлах офицерыг хөнөөжээ

Украины тагнуулын албаны ахлах офицерыг гэгээн цагаан өдрөөр буудан хөнөөжээ. Хэвлэлүүд түүнийг хурандаа Иван Вороныч гэж нэрлэсэн ч тагнуулын байгууллага хохирогчийн нэрийг хараахан зарлаагүй байна. Украины Дотоодын Аюулгүй байдлын албаны төлөөлөгчийг машины зогсоол дээр үл таних этгээд хэд хэдэн удаа буудсаны эцэст хэргийн газраас зугтсаныг харуулах бичлэг цахим сүлжээнд таржээ.

Энэ хэрэг Пүрэв гаригт /2025.07.10/ орон нутгийн цагаар 09:00 цагт Холосийвский дүүргийн нэгэн барилгын гадаа гарсан байна. Камерт үлдсэн бичлэгийг харвал жинсэн өмд, бараан өнгийн цамцтай эрэгтэй тус барилгаас гарч иржээ. Гэтэл өөр нэгэн этгээд түүн рүү гүйж ирээд, гар буугаар таван удаа буудсан аж.

Дотоодын Аюулгүй байдлын алба нь Их Британийн "MI5"-тай адил дотоод аюулгүй байдал, сөрөг тагнуулын асуудалд санаа тавьдаг. Гэхдээ дайн эхэлснээс хойш тус алба Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх аллага, хорлон сүйтгэх ажиллагаануудад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Оросын өндөр албан тушаалтан генерал Игорь Кирилловыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөнөөсөн хэргийн ард Украины Дотоодын аюулгүй байдлын албаныхан байсан гэж үздэг. Түүнчлэн Оросын генерал Ярослав Москалик энэ оны эхээр Москвад машинтайгаа дэлбэрч амь үрэгдсэн. Энэ хэрэгт ч мөн Украиныг буруутгасан билээ.

Гэвч Дотоодын Аюулгүй байдлын алба эдгээр хэргийн хариуцлагыг хэзээ ч албан ёсоор хүлээгээгүй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

украйны фашистуудал үхэл. 4 цагийн өмнө 103.168.34.138

Муу фашист украйнчууд Оросын олон генерал офицеруудыг дэлбэлж хөнөөсөн дөө. Хариуг нь бага л өгч байх шиг байх юм.

Avatar

Нэргүй 2025-07-11 81.9.119.176

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж