Та мэдэх үү? – Наадмын бөхийн барилдаан

Наадам-2025

Та мэдэх үү? – Наадмын бөхийн барилдаан

Та мэдэх үү? – Наадмын бөхийн барилдаан

Та бүхэндээ үндэсний их баяр наадмын бөхийн барилдаантай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог Дэл хөнжлийн ууланд буй хадны зургаас үзэхэд одоогоос 7000 гаруй жилийн өмнө ч монгол бөхийн барилдаан байжээ хэмээн эрдэмтэд баталдаг. Мянга мянган жил оршин тогтнож ирсэн хүчит бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадмын гол цөм хэсэг юм.

1. Увс аймгийн бөхчүүд улсын баяр наадмаас 18 түрүү хүртсэнээрээ хамгийн олон түрүүтэй аймгаар нэрлэгдэж байна.

2. Улсын цолтой бөхийн тоогоор Архангай аймаг тэргүүлдэг бөгөөд улсын цолтны тоо нь гурван оронтой тоонд хүрсэн цор ганц нутаг билээ.

3. Улсын баяр наадамд хамгийн олон түрүүлсэн бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 12 удаа түрүүлжээ. Мөн найман жил тасралтгүй түрүүлсэн бахдам амжилтын эзэн.

4. Улсын баяр наадамд хамгийн олон үзүүрлэсэн үзүүлэлтэд гурван бөх зэрэгцэн жагсдаг. Тэд бол төрийн их баяр наадамдаа таван удаа үзүүрлэсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, улсын дархан аварга Дарийн Дамдин, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ нар юм.

5. Улсын баяр наадамд хамгийн олон шөвгөрсөн бөх бол Увс аймгийн Хяргас сумын харьяат, улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх билээ. Тэрбээр 27 удаа шөвгөрчээ.

6. Улсын баяр наадамд хамгийн залуудаа түрүүлсэн бөх бол Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга юм. Их аварга 22 насандаа анх төр түмний цэнгэлийн манлай бөхөөр тодорчээ.

7. Харин хамгийн ахмад насандаа түрүүлсэн бөх нь Хорлоогийн Баянмөнх аварга юм. Түүний хувьд 43 насандаа 10 дахь түрүүгээ хүртжээ.

8. Улсын баяр наадамд дараалан шөвгөрсөн тоогоор Б.Бат-Эрдэнэ аварга манлайлдаг. Алдарт аварга 22 жил дараалан шөвгийн давааг гэтэлжээ.

9. Улсын баяр наадамд хамгийн олон давсан бөх бол Х.Баянмөнх аварга юм. Тэрбээр улсын баяр наадамд нийт 250 давжээ.

10. Хамгийн олон начин цолтон төрөн гарсан жил бол 2001 он юм. Ардын хувьсгалын 80 жилийн дуулиант баяр наадмаар 17 начин төржээ.

11. Хамгийн залуудаа улсын цол хүртсэн буюу улсын баяр наадамд хамгийн залуудаа шөвгөрсөн бөх нь Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, улсын арслан Пүрэвийн Дагвасүрэн юм. Тэрбээр улсын начин цол хүртэхдээ 19 настай байжээ.

12. Харин хамгийн ахмад насандаа шөвгөрсөн бөх бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, ард олондоо “боохой” хэмээн алдаршсан, улсын арслан Дамдинсүрэнгийн Данзан юм. “Боохой” арслан 57 насандаа монгол төрийн баяр наадамд шөвгөрчээ.

13. Улсын баяр наадамд хамгийн олон удаа учраа таарсан бөхчүүд бол дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх нар юм. Тэд есөн удаа төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд учирч, дөрөв дөрвөн удаа биесээ давж, нэг удаад нь удаан барилдсан хэмээн хасагджээ.

14. Алдарт хоёр аваргатай адил есөн удаа таарч барилдсан өөр нэг тохиолдол бий нь улсын дархан аварга Да.Дамдин, улсын арслан У.Мижиддорж нар юм. Тэд есөн удаа хүч сориход Д.Дамдин аварга есүүлэнд давсан түүхтэй.

15. Ардын хувьсгалаас хойших жилүүдийн тэгш ойн наадмаар 1024 бөх барилдуулсан нь хамгийн олон бөх барилдсан тохиолдол юм. Харин 1955 онд 256 бөх барилдсан нь хамгийн цөөн бөх зодоглосон жил болжээ.

16. Улсын баяр наадмын өсвөрийн бөхийн барилдааныг 1944 оноос албан ёсоор зохион байгуулж эхэлжээ. Эхний жилүүдэд 32-64 хүүхэд хүч сорьдог байсан бол сүүлийн жилүүдэд тогтмол 128 бөх барилдуулах болсон юм. Уг барилдаанд улсын аварга Д.Сумьяабазар, улсын гарди Б.Гантогтох, Ж.Бат-Эрдэнэ, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна Д.Дагвадорж нарын цуутан түрүүлж, бөхийн гараагаа эхлүүлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-11 81.9.119.176

!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-11 202.126.90.154

Энийг мэдсэний хэрэг гэж тэгээд байх уу, хэрэггүй юмыг хэн ч сонирхохгүй ш дээ

Avatar

Т1 2025-07-11 202.9.46.148

Хэн мэддийн цус.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж